Трампын алхмуудын улмаас АНУ-ын хөрөнгийн зах зээлээс $4 их наяд арчигдав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татваруудаас хөрөнгө оруулагчид айж, татварын улмаас эдийн засагт гарах сөрөг нөлөөнөөс эмээсний улмаас АНУ-ын хөрөнгийн зах зээлээс сарын дотор 4 их наяд ам.доллар арчигдсан байна. Энэ уналт эхлэхээс өмнө АНУ-ын хөрөнгийн зах зээл Трампын хөтөлбөрийн ихэнх хэсгийг дэмжиж байсан юм.
Трампын шинээр явуулж буй бодлогууд бизнес эрхлэгч, хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын хувьд тодорхойгүй байдлыг үүсгэв. Ялангуяа Канад, Мексикт тавина гэх татвараасаа олон дахин буцсан нь хөрөнгийн зах зээлд тодорхойгүй нөхцөлийг бүрэлдүүлсэн байна.
“Wealth Enhancement” фирмийн хөрөнгө оруулалтын ахлах стратегич Аяако Ёошиока “Хөрөнгө оруулагчдын бодолд томоохон өөрчлөлт орсон нь тодорхой харагдлаа. Өмнө нь ажиллаад болж байсан зүйл одоо ажиллахгүй байна” гэжээ.
Даваа гарагт /2025.03.10/ хөрөнгө оруулагчид хувьцаагаа худалдах нь илүү эрчимжсэн байна. S&P 500 индекс 2.7 хувиар буурсан нь энэ жилд үзэгдсэн нэг өдрийн хамгийн том уналт юм. Харин Nasdaq индекс дөрвөн хувиар буурсан нь 2022 оны есдүгээр сараас хойш үзэгдээгүй бууралт байв.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
8 их наяд буцааж олно
Алдах ч юу байхав, хөөс нь л хагарсан байна даг, гятад бүр ор тас хөөсгүй болчоосой
Жомбого Трамп
ИДЧИХСЭН