Гадаад мэдээДЭЛХИЙ

Пап Францисын биеийн байдал сайжирч байна

Даваа гарагт /2025.03.10/ Ромын пап Францисын эмч нар мэдэгдэл хийхдээ уушгины хатгааны улмаас учрах эрсдэл намжсан гэжээ. Гэхдээ тэд Францисыг үргэлжлүүлэн хэдэн хоног эмнэлэгт хэвтүүлж, эмчлэх шийдвэр гаргасан байна. Тэрбээр амьсгалын замын халдварын улмаас сар гаруй хугацааны турш эмнэлэгт хэвтээд байгаа юм.

Эмч нар даваа гарагийн орой мэдэгдэл гаргахдаа цусны шинжилгээ болон эмийн эмчилгээнд эерэг хариу үйлдэл үзүүлж байгаа, 88 настай Францисын биеийн байдал тогтвортой хэвээр байгаа гэжээ. Ватиканаас мэдэгдсэнээр эмч нар Францисын прогнозыг тодорхойгүй гэж дүгнэж байснаа өөрчилсөн байна.

Ватикан “Гэсэн хэдий ч эмнэлзүйн зураглалын нарийн төвөгтэй байдал, эмнэлэгт хэвтэх үеийн халдварын чухал зураглалыг харгалзан эмнэлэгт хэвтэн эмийн эмчилгээг нэмэлт өдрүүдээр үргэлжлүүлэх нь шаардлагатай” гэжээ. Биеийн байдал нь сайжирч байгаа тул Францис даваа гарагийн өглөө, үдээс хойш цахим хуралдаанд оролцсон юм.

Пүрэв гарагт /2025.03.13/ Ватикан Францис өргөмжлөгдсөний 12 жилийн ойг тэмдэглэнэ. 2013 оны гуравдугаар сарын 13-нд Францис Латин Америкаас сонгогдсон анхны, иезуит урсгалын номлолтой анхны пап болсон байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button