З.Санждоржийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг ДӨРӨВ дэх удаагаа хойшилжээ

Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар дахин хойшилжээ.
Уг хэргийг шүүх хурал өмнө нь гурван удаа хойшилж байсан бөгөөд өдгөө дөрөв дэхь нь болж байна.
Тэднийг "Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан" гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан талаар хууль, хяналтын байгууллагаас мэдээлсэн байдаг.
Өнгөрсөн аравдугаар сарын 27-нд прокурорын байгууллагаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 заалтаар зүйлчилсэн билээ.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" заасан.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ДОНГИО БИД 2 Н ТАГНУУЛ ГЭДЭГ НЬ ҮХСЭН НОХОЙН ОЦГОР ШҮҮ ХӨӨРХИЙ ЛАМТАНЫ ХАЛТУУРЫН ОРГИЛ ҮЕ НЬ ДУУСЛАА ЗАСАЛ НОМОО ХИЙЛГЭЕЭ
энэ хүнд мэдэх улсын нууц байсан л юм байх даа.