Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын цагдаа нар дуучин агсан Чой Хвисонд задлан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргана

БНСУ-ын цагдаа нар өнөөдөр /2025.03.11/ мэдэгдэл хийхдээ дуучин агсан Чой Хвисоны үхлийн шалтгаан, нас барсан хугацааг тогтоохын тулд задлан шинжилгээнд оруулах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа гэжээ. 43 настай Хвисон нас барсан байхад ээж нь даваа гарагт /2025.03.10/ олсон юм.

Цагдаагийн байгууллага одоогийн байдлаар гаднын нөлөө орсон эсэхийг илтгэх баримт илрүүлээгүй байна. Тэд Хвисон ямар нэгэн тэмдэглэл үлдээсэн эсэхийг хайж байгаа юм. Түүний харьяалагддаг байсан “Tajoy Entertainment” мэдэгдэл хийхдээ “Эмгэнэлт мэдээ гэнэт гарч, ар гэрийнхэн нь маш их цочирдсон тул оршуулах ёслол хойшлогдсон. Талийгаачийн гэр бүл сэтгэл зүйн хувьд тэнхэрч авсны дараа оршуулах ёслолыг явуулна. Ар гэрийнхнийх нь хүслийн дагуу оршуулах ёслолд зөвхөн хамаатан садан, танилууд оролцож чимээгүй хийнэ” гэжээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button