Гадаад мэдээДЭЛХИЙ

Далай лам хойд дүр нь БНХАУ-аас гадна, чөлөөт ертөнцөд төрнө гэжээ

Далай ламын өнөөдөр /2025.03.11/ нийтлэгдэх ном дээр өөрийнх нь залгамжлагч БНХАУ-аас өөр улсад, чөлөөт ертөнцөд төрнө хэмээсэн байна. “Voice of the Voiceless” нэртэй тэрхүү ном дотор Далай лам өөрийнх нь залгамжлагч чөлөөт ертөнцөд мэндэлнэ гэж анхны удаа тодотгож өгчээ.

Дээрхийн гэгээнтэн тус ном дээрээ “Хойд дүрийн зорилго бол өмнөх үеийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэх явдал учраас Далай лам чөлөөт ертөнцөд төрнө. Ингэснээр Далай ламын уламжлалт үүрэг болох нигүүлсэхүйн дуу хоолой, Төвөд буддизмын оюун санааны удирдагч, Төвөд ард түмний хүсэл тэмүүллийг илэрхийлэх ажил үргэлжилнэ” хэмээсэн байна.

1989 онд Нобелын энх тайвны шагналыг авч байсан Далай ламыг БНХАУ салан тусгаарлагч гэж тодорхойлдог. Бээжин Төвөд буддизмын тэргүүнийг сонгоно гэсэн байр суурь илэрхийлсэн. Харин Далай лам БНХАУ-ын нэрлэсэн ямар нэгэн залгамжлагчийг хүмүүс хүндэтгэн үзэхгүй гэх байр суурьтай.

Даваа гарагт /2025.03.10/ БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Далай ламын шинэ номын талаар асуужээ. Тэгтэл тус яамны хэвлэлийн төлөөлөгч Далай ламыг “Шашны нөмрөг дор БНХАУ-ын эсрэг, салан тусгаарлах үйл ажиллагаа эрхэлдэг улс төрийн цөллөгт буй хүн. Төвөдийн асуудал дээр БНХАУ-ын байр суурь өөрчлөгдөөгүй. Далай ламын хэлсэн үг эсвэл хийсэн үйлдэл Төвөд цэцэглэн, хөгжсөн гэх бодит байдлыг өөрчилж чадахгүй” гэсэн юм.

Бээжин хоёрдугаар сард мэдэгдэхдээ Далай ламыг зөв замдаа эргэн орно гэж найдаж байна хэмээжээ. Мөн түүнийг Төвөд, Тайван хоёрыг БНХАУ-ыг нэг хэсэг, цор ганц хууль ёсны засгийн газар нь БНХАУ гэж хүлээн зөвшөөрвөл ирээдүйнх нь талаар хэлэлцэхэд бэлэн гэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 11, 2025 14:20

Заваан хятад жунгаа коммунист улс сөнөх болтугай

Зочин
Зочин
3 сар 11, 2025 18:18

Манай 10-р Богд д�##�ай ламтай холбоотой уу

Холбоотой мэдээ

Back to top button