Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын тусгай элч Москвад айлчилж, Путинтэй уулзахаар төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тусгай элч Стив Виткофф Москвад айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа гэж нэгэн эх сурвалж хэлжээ. Виткофф нь Трампын Ойрх дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч юм. Сүүлийн үед тэр Украины дайныг дуусгах хүчин чармайлтад оролцох нь нэмэгдэх болсон.

Трамп Путинтэй уулзах хүсэлтэй буйгаа хэд хэдэн удаа илэрхийлсэн байгаа. Тэр нэгдүгээр сард албан тушаалаа хүлээн авснаасаа хойш АНУ-ын Украины асуудлаарх бодлогод 180 хувь эргэлт хийсэн. Виткофф өнгөрсөн сард Путинтэй уулзаж, АНУ-ын иргэн Марк Фогелийг улсдаа эргүүлэн авчирсан. Фогел нь эмчийн жороор авсан марихуаныг биедээ авч яваад ОХУ-д баривчлагдсан байна. Тэр ОХУ-ын шүүхээс 14 жилийн хорих ял сонсоод байсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 11, 2025 21:10

Хошного Трамп

Холбоотой мэдээ

Back to top button