Украин Курскт эзэлсэн газраа бага багаар алдсаар байна

ОХУ-ын Курск мужид довтолгоо явуулж буй Украин цэргүүд Москвагийн сөрөг довтолгооны улмаас ухрах аргагүйд хүрч магадгүй байна. Киев Курск мужид довтолгоо эхлүүлснээс долоо гаруй сарын дараа Москва шинэ сөрөг довтолгоогоороо Украины нийлүүлэлтийн цор ганц замыг таслахаар оролдож буй.
2024 оны наймдугаар сард Курскийн довтолгоо анх эхлүүлэхдээ Украин 1,376 км квадрат газрыг эзэлж авсан юм. ОХУ-ын арми тэр цагаас хойш алдсан газар нутгаа бага багаар авсаар, ихэнхийг нь хяналтдаа оруулсан байгаа. Энэ сард ОХУ-ын Курск мужид илүү ахиц дэвшил үзүүлэх болжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украинд үзүүлж буй зэвсгийн тусламж, тагнуулын мэдээллийг зогсоосонтой холбоотой байж магадгүй.
Ням гарагийн /2025.03.09/ байдлаар Украины мэдэлд буй Курскийн газар нутаг 338 км квадрат болж буурчээ. Киевийн мэдэлд буй цорын ганц томоохон суурин газар нь Суджа. Москва тус хот руу чиглэсэн шинэ довтолгоо явуулж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.