Нийгмийн

Бусан хотынхон туйлдсан таван монгол тас шувууг эмчилжээ

Хоол тэжээлийн дутагдалд орж, туйлдсан таван тас шувуу Монголоос, Өмнөд Солонгост нүүж очсоныг бүс нутгийн экологийн ажилтнууд эмчилж төрөлх нутагт нь буцааж байна.

Гённам мужийн Госон хотын захиргаа өвлийн тас шувууны экологийн аяллын хөтөлбөрөө дуусгасны дараа байгалийн нөхөн сэргээх зорилгоор тас шувуудыг буцаан тавьсан тухай энэ сарын 10-ны өдөр мэдээлэв. Госон хотын захиргааны мэдээлснээр, Бусан хотод өлсгөлөнд нэрвэгдсэн таван монгол тас шувуу олдсон байна. Монгол тас шувуу жил бүрийн аравдугаар сараас эхлэн өвлийг давахын тулд урд зүг рүү нүүдэллэдэг. Тэд бусад махчин шувуудтай харьцуулахад ан хийхгүй, зөвхөн үхсэн амьтдаар хооллодог тул тэжээлийн хомсдол, өлсгөлөнд өртөх нь элбэг байдаг аж.

Тиймээс Бусан хотын Саха дүүрэгт байрлах Нактонган хөндийн Эко төв тас шувуудыг аварч, Госон дахь тас шувууны хоолны газарт хүргэсэн байна. Улмаар эмчлэгдэж, эдгэрсэн таван тасыг Госонд байрлаж байгаа 100 гаруй тас шувуутай хамт Монгол руу буцаахаар болжээ. Мөн Госон хотын захиргаа тас шувуудын судалгааны ажлын хүрээнд гурван тасанд GPS хяналтын төхөөрөмж, үлдсэн хоёр тасанд далавчны тэмдэг (wing tag) байрлуулж, нүүдлийн маршрутыг судлах аж.

Госон хотын захирагч И Сан Гын: "Аврагдсан тас шувуудыг Монгол руугаа эргэн нисэх боломжтой болгосонд баяртай байна. Цаашид бид экологийн аялал жуулчлал болон байгаль хамгааллын олон талт үйл ажиллагааг үргэлжлүүлнэ" гэж онцоллоо.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ннн
Ннн
3 сар 12, 2025 13:41

Сайхан юм аа ядаж л эмчлээд өгч байгаад нь баярл�##�аа гэвч нутагтаа амьдрах боломжгүй юм чинь Монголынх гэх хэрэг байна уу. Бид байг�##�ь экологийн тэнцвэрийг �##�дагдуулаад удаж байна шүү дэ

Last edited 14 Өдөр Өмнө by Ннн
Зочин
Зочин
3 сар 12, 2025 16:49

хүн нь ч дүрвээд амьтад нь ч дүрвээд болж дээ

Холбоотой мэдээ

Back to top button