Хаврын чуулганаар 2025 оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээд байна

2025 оны төсөв данхайж, тодорхой таналтуудыг хийсний дараа дахин батласан билээ. Харин он гарснаас хойш нүүрсний үнэ унаж байгаагаас гадна Хятадын талаас нүүрсний худалдан авалт хийхгүй өнөөг хэр удаашралтай байгаа шалтгаанаар одоогийн байдлаар нүүрснээс олох орлогыг төсөвт тусгасан дүнгээс 25 орчим хувиар буураад байна.
Гэтэл энэ онд нүүрсний экспортын хэмжээг 83 сая тонн буюу тонн тутмын үнийг 105 ам.доллар хэмээн тусгасан ч зорилтын биелэл муу хэвээр байгаа юм.
Дан ганц нүүрсний экспорт, үнийн асуудлаас гадна оны эхний хоёр сард манай улсын нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс буурсан бөгөөд үүнийг дагаад ачаа тээврийн салбарт ч мөн орлого буураад байна.
Түүнчлэн Хүннү, Номад бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулах асуудал нь өөрөө төсөвт тусгагдаагүй бөгөөд манай улсын өр төлбөрийн тааз аль хэдийнэ хэтэрсэн. Үүнд Сангийн сайд Б.Жавхлан нэг удаагийн дүрмээр хэлэлцүүлэхэд болно гэх тайлбарыг хэлж буй ч төсвийн орлого тасрах эрсдэл үүсэж магадгүй учир хаврын чуулганаар төсвийн тодотгол хийх нь гарцаагүй гэж харагдаж буй юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 их наяд хассан төсөв дахиад хасах шаардлагатай болжээ. Төсвийн ажилтнуудаа цомхотгоочээ.