ЭДИЙН ЗАСАГ

Хятад энэ онд гангийн үйлдвэрлэлээ бууруулна

Хятад Улсад 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл гангийн үйлдвэрлэл нь эрчимтэй буурсаар сүүлийн 4 жилийн дотор 5.6 хувиар гангийн эрэлт багассан байна.

2024 онд тус улсын гангийн эрэлт 4.4 хувиар, харин энэ онд 1.5 хувиар нэмж буурах төлөвтэй байгаа нь Хятадын барилгын салбар, орон сууцжуулах хөтөлбөрүүд үндсэндээ саарч буйтай холбоотой.

Энэ сард болсон Хятадын Ардын их хурлын дараа тус улс цаашид гангийн үйлдвэрлэлээ 15 хүртэлх хувиар бууруулах нь нүүрстөрөгчийн хэт ялгаруулалтыг бууруулахад чухал ач холбогдолтой хэмээжээ.

Гангийн эрэлт багасах тусам коксжих нүүрсний хэрэглээ мөн дагаж буурах эрсдэлтэй юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button