УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Надад нэг тэрбумын хөрөнгө байхгүй. Шүүгчийн шийдвэрт гомдол гаргасан

Хотын дарга Х.Нямбаатарын эд хөрөнгөөс нэг тэрбум төгрөгийг битүүмжлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж өчигдөр /2025.03.11/ гарсан.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “Шүүхийн ямар ч тогтоол гараагүй. Эко автомашин импортлогчдын холбоо “Бидний нэр төрд халдсан” гэдэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм байна лээ. Улмаар СХД, ХУД, ЧД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан. Түүнтэй холбоотойгоор шүүхийн урьдаас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор миний эд хөрөнгөтэй холбоотой битүүмжлэл гаргах захирамж гаргаад байна.

Надад нэг тэрбум төгрөг байхгүй. Нэг тэрбумын эд хөрөнгө байхгүй. Шүүгчийн гаргасан шийдвэрт би гомдол гаргасан. Үүний дагуу маргааш 14:00 цагаас гомдол хэлэлцэнэ.

Бас хэн нэг хүнээс уучлал гуйхгүй. Манайд жилдээ 130-140 мянган машин импортоор орж ирж байгаа. Улмаар 80 мянган машин зорчих боломжтой хотын зам дээр 10 дахин их машин зорчиж байна. Бас машин импортлогчид татвар төлдөггүй. Чанар стандартгүй, нүүрсэн яндангүй тээврийн хэрэгсэл оруулж ирдэг. Сүүлд арваннэгдүгээр сард дугаарын олголт зогссоноос хойш улсын дугаарын бизнес цэцэглэж байгаа.

Би сая бас АТГ-т үзлэг, оношилгоонд ороогүй автомашинуудын дугаар хаанаас гарч ирснийг шалгуулах бичиг өгчхөөд явж байна. Энэ асуудал дээр Авто тээврийн үндэсний төв болон Авто тээврийн оношилгооны төвүүдийг хүчингүй болсон дугааруудыг сэргээж дугаарын шагийн бизнес хийж байна уу гэсэн хардлага байгаа. Бас тодорхой баримт байгаа учир эдгээр байгууллагуудыг шалгаж өгөөч гэж АТГ-т хандаж байгаа” гэв.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 12, 2025 15:53

Daaganaas bish daravgar haraasaa bolloo doo, gehdee chamd terbum tugrug bgaa l daa!

zochin
zochin
3 сар 12, 2025 15:58

Шүүгчийн шийдвэр зөв өө. хамар дор хагархай гэж дураараа бусдыг доромжилж болохгүй ээ.

Зочин
Зочин
3 сар 12, 2025 16:06

Энэ нийгмийн дайсан д�##�д ороосой

Зочин
Зочин
3 сар 12, 2025 16:11

gargana da hoo daravgaraasaa um chini zugeeree

Зочин
Зочин
3 сар 12, 2025 16:20

Энэ хотын дарга хүү (өндөр настай болохоор) бас ч гэж сүрхий ,зөв шазруун байгаа нь цусан төрөл нь нийлсэн олонхи д та�##�агдахгүй байгаа. Гэхдээ зүгээрээ хүү минь чи бүхэнд та�##�агдах �##�багүй. АМЖИЛТ

Иргэн
Иргэн
3 сар 12, 2025 16:33

ЧИ МУУ ЗОЛБИН ГӨЛӨГ ХАЛТАР ТӨГРӨГГҮЙ АМЬДАРДАГ ГАР УУ? ТҮМНИЙ ХАРААЛ ИХ ИДЭХ Ч САЙН ЗҮЙЛ БИШ ДЭЭ.АВСАН ДОТОР АМЬГҮЙ БОЛЖ НҮҮРЭЭ ХАДГААР БҮТЭЭЛГЭСЭН ТӨРХИЙГ ЧИНЬ ХАРМААРГҮЙ БАЙНА.ПЕТРОВИСЫН ОЮУНГЭРЭЛ АЛТЖИНГИЙН АЛТАН АПУ БАТХҮҮ ГЭЭД ЭДГЭЭР ХҮМҮҮС МОНГОЛЧУУДЫН ХАРААЛЫГ ИХ ЦУСАЛСАН ДАА ДАРАА НЬ ҮХСЭН ЭНЭ ЧАМАЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА .

Зочин
Зочин
3 сар 12, 2025 20:58

Хэдэн арван тэрбумын хөрөнгийг нь 1 тэрбум гэж доош хийсэнд нь зарг�##�дав.

Холбоотой мэдээ

Back to top button