Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шүүгч Г.Төрболдын захирамжид гаргасан гомдлыг нь хэлэлцэх ч, давж заалдах шатны шийдвэр гартал хөрөнгөө битүүмжлүүлнэ

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд автомашин импортлогчдын зарга шийдэгдтэл Хотын дарга Х.Нямбаатарын нэг тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргаад буй.

Үйл явц цааш хэрхэн үргэлжлэх вэ гэдэг нь анхаарал татах асуудал боллоо.


Хөврүүлбэл,

  • 2024.11.15-ны өдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр Хотын дарга “Би хэдэн халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжээс айхгүй. Ченжүүд 1 сая ам.доллар буюу валютын нөөц гадагшлуулж байна" гэхчлэн ярив.
  • “Эко автомашин импортлогчдын холбоо” НҮТББ, “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо” ГҮТББ гэсэн байгууллагууд шүүхэд “Ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, нэг тэрбум төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргав.
  • Нэхэмжлэлийн дагуу шүүгч иргэний хэрэг үүсгэх захирамж 2025.02.26-нд гаргав. Хэрэг шийдэгдтэл Хотын дарга Х.Нямбаатар хөрөнгөө битүүмжлүүлэхээр болсон.

Захирамжид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.1.хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх;” тухай

  • Шүүгчийн захирамж гарсан өдрөөс буюу 2025.02.26-наас эхлэн эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ.
  • Шүүгчийн захирамж нийтэд ил болсны дараа машины ченж төрсөн охиноо удаа дараа хүчирхийлсэн тухай бичлэг, ярилцлага сэлт нийтэд цацагдав. Мөн осолд орсон автомашинуудыг хилээр оруулж ирдэг тухай постууд хөврөв. Ийм “бохир технологи” Х.Нямбаатарынх гэх хардлага хүчтэй түгсэн юм.

-Хотын дарга битүүмжлэх хөрөнгөгүй гэж худал хэлэв-

Дээрх үйл явцууд өрнөсөн. Дараагийн өрнөл рүү орохоос өмнө нэг зүйл тодотгоё.

Хотын дарга Х.Нямбаатар Төрийн ордонд сэтгүүлчдэд хариулт өгөхдөө “Надад нэг тэрбум төгрөг байхгүй, эд хөрөнгө ч байхгүй. Хэн нэг хүнээс уучлал гуйх шаардлагагүй” хэмээсэн.

АТГ-т гаргасан 2023 оны байдлаарх ХОМ-тээ;

Өөрөө 54 саяын, гэр бүл нь 28 саяын орлоготой. Нэг тэрбум 43 саяын орон сууцтай, 292 саяын автомашинтай, 217 саяын малтай, 100 саяын газартай, 25 саяын үнэт эдлэлтэй, 21.5 саяын хадгаламжтай, 72 сая зээлтэй. Нийт 1.7 тэрбумын хөрөнгөтэй хүн юм.

Түүний орон сууц гэхэд л нэг тэрбумынх. Гэвч эд хөрөнгө байхгүй гэж худал ярьсан болж таарав.


-Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал хөрөнгөө битүүмжлүүлнэ-

Мөн тэрбээр, шүүгчийн гаргасан шийдвэрт Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйлд заасны дагуу гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө битүүмжлүүлсэний улмаас хохирол учирсан гэж үзвэл гомдол гаргах эрхтэй юм.

Энэ дагуу гомдлоо арав хоногийн дотор гаргах хуулийн хугацаатай байдаг тул 2025.03.08-ны дотор гаргасан болж таарч байна.

Энэхүү гомдлыг өнөөдөр 14.00 цагт хэлэлцэнэ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Эсвэл 69.1-д заасан нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр солиулахаар хандаж болно.

Ямартай ч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хөрөнгө нь битүүмжлэгдсэн хэвээр байх юм.

Шүүхийн шийдвэр яаж гарахаас дараагийн процессууд хамаарна.

Хотын дарга бусдын нэр хүндэд халдсан хэргээр шүүгдсэн, шүүгчийн захирамж гардсан анхны тохиолдол. Х.Нямбаатар шүүхийнхэнтэй “үзэлцсэн” цаг саяхных бус. 2018 оны үес УИХ-ын гишүүн байхдаа хууль, шүүхийнхэнтэй тэмцэлдэхээ зарлаж байсан. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч захирамжаараа түүнд мессэж өгсөн ч гэж харагдахаар.


-У Серийн дугаар тусдаа асуудал-

Хамгийн сүүлийнх нь У серийн дугаарын асуудал. Шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас хамаараад У серийн хувь заяа шийдэгдэнэ гэж буй. Гэвч энэ машин импортлогчдын алдар хүндэд халдсан, Хотын даргын хөрөнгөө битүүмжлүүлсэнээс тусдаа асуудал.

Импортлогчид,

  • татвар төлдөггүй,
  • чанар стандартын шаардлага хангадаггүй буюу нүүрсэн яндангүй автомашин оруулж ирдэг зөрчил гаргадаг гэж Х.Нямбаатар хэллээ.

Мөн АТҮТ болон Авто оношилгооны төвүүдийг хүчингүй болсон дугааруудыг сэргээж, шагийн бизнес хийж байна гэж хардаж, АТГ-т шалгуулахаар хандсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 13, 2025 15:57

Төрийн �##�бан хаагч Нямбаатарын 1.7 н тэрбумтай дансны нэг тэрбумыг нь битүүмжилсэн гээд бна

Зочин
Зочин
3 сар 13, 2025 16:28

Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud

Иргэн
Иргэн
3 сар 14, 2025 06:54

Хотын ДАРГА ГАНЦ ШИРХЭГ.Аль гомдол гаргасан бүхний төлөө хотын даргыг шүүх юм уу.Авто машины ченж нар гэж шун�##� нь дэндсэн новшнууд.Гайгүй эд ангийн нь солино,милийн гол оролдоно бас бус юм зөндөө.Цэвэр ариун амьтад биш,татвараа төлдөггүй п......

Холбоотой мэдээ

Back to top button