Засгийн газрын шийдвэрээс үл хамааран бодлогын хүүгийн нэмэгдэл хэвээр үлдэнэ

Өчигдөр Засгийн газраас ирэх тавдугаар сард нэмэгдэх дулаан болон намраас нэмэгдэнэ хэмээн тооцоолж байсан усны хэрэглээний үнийн нэмэгдлийг хойшлуулах шийдвэр гаргасан.
Үүний өмнөхөн Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж инфляцийн өсөлт болон гадаад валютийн нөөц багассантай холбоотойгоор бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлсэн юм.
Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор бодлогын хүүгийн нэмэгдэлд өөрчлөлт орох эсэхийг тодруулахад “Монголбанк нь Засгийн газраас хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Хэдийгээр үнийн нэмэгдлийг хойшлуулсан ч Мөнгөний бодлогын хороо дотоодын эдийн засгийн нөхцөл байдал дээр тулгуурлан бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь өөрчлөгдөхгүй” гэв.
Цаашид цахилгааны үнийн нэмэгдэл шиг иргэд рүү чиглэсэн үнийн дарамт, инфляцийн өсөлт бий болохгүй тохиолдолд бодлогын хүүг бууруулах боломжтой юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв