"Үнэ нэмэхгүй" гэх Засгийн газрын хоосон попрол

Өчигдөр /2025.03.12/ Засгийн газрын хуралдааны дараа ойлгомжгүй байдал нийгэмд үүссэн.
Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, "Засгийн газар цаашид үнэ, татвар нэмэхийг хориглох шийдвэр гаргасан" хэмээн мэдэгдсэн. Мөн цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэх шийдвэрийг хойшлуулах чиглэл өгсөн байна.
Олон нийтийн зүгээс "Хамаг нэмэгдлүүдийн хойно попорлоо" хэмээн шүүмжилж буй.
Нэгт, Цахилгааны үнийн тарифын нэмэгдлээс үүссэн инфляц иргэдийн амьдрал тодорхой хэмжээгээр нөлөөлөөд эхэлчихсэн. Нийслэлийн зүгээс автомашин, авто замтай холбоотой татваруудаа огцом нэмэгдүүлчихсэн. Ерөөс шил дараалсан татвар, хураамжийн нэмэгдэл дундаж давхаргыг үгүй хийх эрсдэлд хүргэх нь.
Хоёрт, Ирэх тавдугаар сард дулаан болон намраас усны хэрэглээний үнийг нэмэгдүүлэхээр тооцоолж байсан юм. Үүнтэй холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлсэн юм. Харамсалтай нь, Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор бодлогын хүүгийн нэмэгдэлд өөрчлөлт оруулахгүй. Бууруулахгүй. Иргэдийн зээл авах чадварт асар өндөр босго болж, дарамт учруулах нь ойлгомжтой байна.
Гуравт, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг болно. Ингэснээр иргэд, аж ахуй нэгжийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх төлбөрийн дарамт ачаалал нэмэгдэнэ гэж эдийн засагчид тайлбарлаж буй. Жишээ нь, 660 мянган төгрөгөөс 89100 төгрөгийн НДШ төлдөг байсан иргэн, 792 мянган төгрөгөөс 106320 төгрөгийн НДШ төлдөг болох аж. Нэрлэсэн цалин өслөө ч цалингийн өгөөж хангалтгүй хэвээр байна гэсэн үг юм.
Дөрөвт, Гадаад валютийн нөөц багассан. Дээр нь нүүрсний борлуулалт, үнэ буурсаар байгаа. Цаашдаа төвөст тодогтгол хийх нөхцөл ч үүснэ гэгдэж буй.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн зүгээс татвар хураамж нэмдэгийг ядахдаа болиулах юмсан.Холбооны улс шиг л авир гаргах юм.Болохгүй бол Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага үүсэх улмаар нийслэлийн удирдлагаас ш�##�тгаантайгаар засаг огцрох нөхцөл үүсэх нөхцөл үүсэж буйг засгийн газрын гишүүд анхаарах
Үнэ нэмэх нэмэхгүйг ЗГ шийдэхгүй. Доржханд, Нямбаатар хоёр л шийднэ.
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
өнгөрсөн борооны хойноос цуваа нөмөрөөд тэнэг гарууд
elgeer ni hevtuulcheed popiin haan umaa chi
Дампуурцаан