Америкчууд Трампын эдийн засгийн бодлогыг хэтэрхий савлагаатай гэж үзэж байна

“Reuters” агентлаг болон “Ispos” фирмийн хамтран явуулсан санал асуулгад оролцсон америкчууд Ерөнхийлөгч Доналд Трампын эдийн засгийн бодлого хэтэрхий савлагаатай байна. Трамп АНУ-ын хамгийн том худалдааны түншүүдэд тариф тавьж үүний улмаас АНУ-ын хөрөнгийн зах зээлийг уналтад оруулсан байгаа.
Санал асуулгад оролцсон хүмүүсийн 57 хувь нь, Бүгд найрамдах намыг дэмждэг гурван хүн тутмын нэг нь ерөнхийлөгчийн бодлого тогтворгүй байна гэж хариулжээ. Мөн түүний гаалийн татвар тавих хүчин чармайлт нь дэлхийн хэмжээнд худалдааны дайн эхлүүлсэн гэсэн юм. Түүний бодлогууд амьжиргааны зардлыг бууруулах бус нэмэгдүүлнэ гэж санаа зовох хүмүүс нэмэгдэж буй. Санал асуулгад оролцсон америкчууд Трампыг амьжиргааны зардал өндөр байгаатай үргэлжлүүлэн тэмцэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.
Трамп Канад, Мексик зэрэг холбоотнууддаа татвар ногдуулсан нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийг донсолгосон. АНУ-ын хөрөнгийн зах зээлээс өнгөрсөн нэг сарын хугацаанд 5 их наяд гаруй ам.доллар арчигдсан юм. Үүний хариуд Цагаан ордон Трамп худалдааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд богино хугацааны эдийн засгийн хүндрэл үүсэх нь шаардлагатай байж магадгүй хэмээсэн.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп