УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Мэдээллийн технологийн салбарынхан зүүн бүсэд чуулна

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн Зүүн бүсийн чуулган энэ сарын 29-нд зохион байгуулагдахаар боллоо. Тодруулбал, эл чуулган танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд Хэнтий аймгийн Чингис хотод болох юм.

Ташрамд дурдахад, зүүн бүсийн бүх аймаг сум шилэн кабелиар холбогдсон ч 45 багт сүлжээ ороогүй байдалтай байна. Иймд 2025 онд 29 цэгт сүлжээ оруулах зорилтыг салбар яамд тавиад байна.

Түүнчлэн зүүн бүсэд 230 орчим мянган иргэн амьдарч байгаа бөгөөд 50 гаруй хувь нь төрийн үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button