Д.Сумъяабазарын нураахаар шийдвэрлэсэн "Авлига хороолол" Х.Нямбаатарын үед ашиглалтад орно

2023 оны зун нүүрлэсэн айхтар үерийн дараа "Акуа Гарден"-ыг нураах шийдвэрийг гаргасан ч нурах нь битгий хэл эсрэгээрээ хоёр сарын дараа буюу ирэх тавдугаар сард ашиглалтад орохоор зэхэж байна. Хоёр ч хотын даргын нүүрийг үзэж буй "Авлига хороолол" өнөөдөр 600 гаруй захиалагчдаас захиалга авч хүлээж авахад бэлэн болоод буй.
Тус барилгын маргаан хэрхэн эхэлж, яагаад хоёр ч хотын дарга дамнан, шийдэгдэлгүй энэ хүрсэн талаар нэхэн сурвалжиллаа.
"Акуа Гарден" хотхоны өнөөдрийн нөхцөл байдлын талаар борлуулалт, маркетингийн албанаас нь тодруулахад,
"Манай хотхоны м.кв нь давхараасаа шалтгаалан үнэ нь нэмэгдэн худалдаалагдаж байна. Хоёр болон гуравдугаар давхарын байр 5.6 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол арав болон түүнээс дээш давхар нь 6.4 сая төгрөгөөр борлуулж байна.
Урьдчилгаа 30 хувиа төлөөд, байрандаа орсны дараа үлдсэн 70 хувиа төлөх, мөн ипотекийн зээлд хамрагдах боломж бий. Нийтдээ 600 орчим айл захиалга өгөөд, тавдугаар сард байрандаа орно. Шүүхээс голын гольдролыг өөрчилсөн гэх дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Тиймээс "нураах" шийдвэр гарахгүй. Одоо бүх блок баригдаж дуусаж байна. Үүний дараа УОК-т барилгыг хүлээлгэн өгч, зөвшөөрөл гарсны дараа захиалагчдаа оруулж эхэлнэ. Ямар нэгэн байдлаар "Нурна, нураах вы" гэж эргэлзэх хэрэггүй. Оршин суугчдад зориулсан блок болгонд байх дулаан зогсоолыг 60 сая төгрөгөөр худалдаална" гэх мэдээллийг өгөв.
Тус хотхоныг нураах шийдвэр, хотын дарга асан Д.Сумъяабазараас эхэлж, Х.Нямбаатарын үед ашиглалтад орох болсон талаар үйл явдлыг хураангуйлан хүргэе .
Хамгийн анх 2023 оны долоодугаар сард Улсын онцгой комисс үерт ажиллахдаа “голын голдиролд баригдсан "Aкуа Гарден" хороолол нь “үерийн эрсдэлийг нэмэгдүүлж буй томоохон хүчин зүйл болж байна” гэх дүгнэлтийг гаргасан.
Улмаар нийслэлийн засаг дарга асан Д.Сумъяабазар "Aкуа Гарден" хорооллын хоёр блок болон "Шунхлай ШТС", "S Outlet" дэлгүүрийг нураах захирамж гаргасан. Захирамжийн дагуу "Шунхлай ШТС" болон "S Outlet" дэлгүүрийг нураалтын ажил эхэлсэн боловч, "Акуа Гарден"-ы зүгээс "нураах үндэслэлгүй" хэмээн хариу тайлбар өгсөн. Үүний дараа хотын дарга асан Д.Сумъяабазар тухайн барилгын газрын маргааныг сөхөж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. Гэвч уг шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсон. Удалгүй тэрбээр даргын суудлаасаа бууж, түүний оронд Х.Нямбаатар хотын шинэ даргын үүрэгт ажлыг авсан.
Х.Нямбаатар шинэ хотын дарга болсон даруйдаа хуучин даргын шийдвэрийг дэмжиж, "Акуа Гарден"-ыг нураана гэдэгт итгэлтэйгээр дуугарч эхэлсэн. Гэтэл тухайн хэргийн эхний шүүх хурлаар "Голын голдирол өөрчлөөгүй. Тиймээс Акуа Гарден-ыг нураахаас түдгэлзүүлсэн" шийдвэр гаргав.
Үүний дараа хотын дарга 2024 оны "хавар барилгыг бүхэлд нь нураана" гэдгээ мэдэгдсэн. Гэвч дулаан орохтой зэрэгцэн "Акуа Гарден" өнгө нэмж, барилгын ажил эхлэв.
Х.Нямбаатар дарга "Шунхлай ШТС", "S Outlet" дэлгүүр болон далангийн урсцыг хааж барьсан, автозамын гүүрэн гарцыг амжилттай буулгасан.
Үүнээс хойш хэд хэдэн удаа "Акуа Гарден"-ыг нураах талаар дугарсан ч удалгүй чимээгүй болж, хэргийн шүүх хурал ямар шатандаа байгаа эсэх нь тодорхойгүй болж эхэлсэн юм.
Харин "Акуа Гарден" талаас "Шүүх нураах үндэслэлгүй хэмээн хэргийг түдгэлзүүлсэн" гэх тайлбар өгч, барилгын ажлаа хийсээр.
Ийнхүү хотын дарга асан Д.Сумъяабазарын гаргасан нураах шийдвэр Х.Нямбаатар дарга дээр чимээ сураг алдарч, улмаар тус барилга тун удахгүй ашиглалтад орохоор болжээ.

"Акуа Гарден"-ы тухай хөндвөл, орхигдуулж болохгүй нэгэн сэдэв бий. Хамгийн анх Усан парк барихаар зөвшөөрөл авсан газарт хэрхэн 25 давхар бүхий дөрвөн блок хотхон баригдсан.
2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барихаар мэдээлж байв.
Монголчууд аль ч улиралд далайн эрэг дээр байгаа мэт амарч, сурфинг хийх боломжтой гэх “гоё” үгээр сурталчилж байсан тус усан парк 2020 онд ашиглалтад орно гэж байв. Гэвч “Эм Эн Жи” ХХК-ийн тэр гоё үг биелэлээ олоогүй.
2022 онд "Усан парк барина" гэж хашаалсан газарт" 25 давхар орон сууцны хороолол" шаваа тавьж, өдгөө сүндэрлэсэн байна.
Өнөөдрийн байдлаар тухайн барилгыг "БҮТИ" ХХК барьж, гүйцэтгэж байгаа бөгөөд тухайн компанийн талаарх мэдээллийг opendata сайтаас нягталлаа.
Тухайн компани 2006 онд байгуулагдсан бөгөөд хувь эзэмшигчээр нь Гэндэнгийн Батжаргал, Володъяагийн Ганбаатар нар бүртгүүлжээ.
Олон нийтэд нээлттэй дата мэдээллээс харахад, “БҮТИ” ХХК-ийг тендерт шалгараагүй гэж бүртгэгдсэн байна.
Харин цахим орчноос тус компани болон хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг нягтлахад, “БҮТИ” ХХК нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп”-ийн захиалгаар:
- 2009-2011 онд ХУД-ийн I хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд “Рапид харш” хорооллыг барьсан.
- Мөн 2011 онд “Хурп групп”-ийн захиалгаар СБД-ийн VI хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд “Новотел” зочид буудлыг барьсан.
- 2015 онд “Хурд групп”-ийн захиалгаар ХУД-ийн XV хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойно “Кэй Эйч апартмент” хотхоныг барьсан.
- Мөн “БҮТИ” ХХК нь блок үйлдвэрлэдэг бөгөөд “Хүннү 2222” хотхоны блокны ерөнхий нийлүүлэгчээр ажиллаж байсан" гэх мэдээлэл байна.
Дээрх үйл явдлаас харахад, “Шүүхийн асуудалтай” гэх бүдэг үгээр халхавч хийсээр “Акуа Гарден” ашиглалтад орох дөхжээ. Нөгөө талаараа нэгэнт баригдсан энэхүү барилгыг дахин буулгах асуудал яригдах үед төрийн өмнөөс ард түмнийг босгохоор эхний захиалагчдадаа орон сууцыг нь хүлээлгэн өгч, дараа дараагийн захиалгаа хийсээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямбаатар Авилгачидтай биш Нийслэлийн иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулж Байг�##� орчин сүйтгэж л яваа ш дээ,,,,
НИЙСЛЭЛИЙН АВИЛГАЧИД ИНГЭЖ Л АВИЛГАДАЖ БАЙГААМ ДАА
Авилга хорооллын эзэн Чойжилсүрэнд тулаад л зогсчоод байгаа юм даа. Батжарг�##�ыг байцаахад бүгдийг нь хэлнэ дээ. 70 тэрбумыг МАН-даа хандивласан баяд Чойжилсүрэн их г�##�зуурч байгаа. UB palace энэ хулгайчийн гараар орж цементэн ширэнгэ болох нь
Одоо боссон юмыг нурааж яадаг юм
Нурааж бөөн зард�##� гаргаж яадгийн, үерийн ус л нураагаад өгнө ш дээ.
Ямаагаараа чи удахгүй за
Нямбаатараа чи удахгүй
Buulgaj chadahgui bol ogtsorno gej Nym baatar am#lsandaa helsendee hureh bolwuu
Нянбаатар акуагарденийг яаж ч чадахгүй ээ.
Ingej avilgald idegdej hugjil ch bhgui bj bhaar neg hugjiltei ulsiin klon bolood hurdan hugjsun ni deer ch yum shig zdu gej
Байг�##�ийн гамшиг болоод нурах аюул үүсвэл энэ байранд орсон хүмүүс өөрсдөө эрсдлээ даах уу? компани хариуцах уу? , улс хариуцах уу? Шүүх хариуцах уу ? ,эртхэн шийдсэн нь дээр дээ
Ийм л байгаам даа муу сайн л�##�арууд
Идэж ханахгүй өлөн гарууд энэ том2 эрхмүүд арай 2
Зочин. Тухайн бүтээн байгуул�##�таас болж БЗД-т үерийн эрсдэл үүссэнээс иргэд, ААН-дэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг УОК зохион байгуулж тухайн иргэд, ААН-дэд үүссэн хохирол нөхөн төлүүлэх асууд�##� дээр Өмгөөлөгчдийн Холбоо санаачлага гарган ажиллах �######�шгүй шаардлага б.а.
Нянбактер мэдээж авилг�##� аваа л ашигл�##�тад оруулж байгаа байлгүй дээ
Нямбаатар ашигл�##�анд оруулах гэж засаг дарга болсон яагаад гэвэл авилга хороололыг хэнтий аймгаас ирсэн цагдаа удирдлага АТГ дарга нарын бариулсан барилга шүү дээ тэгэхээр барилгуудыг бариж ашигл�##�танд оруулах нь гарцаагүй шүү дээ ард түмэн нэгийг бодох болж дээ.
66 оны үер шиг гэнэт юм болвол бүх юм дуусаа..Мөнгө байв�##� амьдрана гэсэн ахархан бодолтой байж болохгүйээ .Байг�##�ийн гамшиг хэлж ирэхгүй хийсэж ирнэ.
Sumiyabazar baisanch nuraaj chadahgui.
Uuruu zuvshuurul ugsun.
Omhii avilgachiig ogtcoruulaachee ajl hiideg huniig hotiin dargaar taviachee
Сумьяа базар нураах шийдвэр гаргаагүй олон ам дагуулаад ярьж байсан бх
Эхлээд усан сан барих гэж авсан юм бол нураах үндэстэй л юм
Гоё ярьсан жүжигчин л�##�рууд хүчгүйд нь хүчтэй гэж
SVAAD BAIGAA HUMUUS UURSDUU CH BAS BURUUTAI .MEDSEER BAIJ.
Хөрс нь сул усны голдиргын дагуу байгаа хэдэн жилийн дараа нурах эрсдэлтэй.бас их хэл амтай босож буй байрдаа.усан парк нь дунд гол болж хувирсан сурагтай.нэгэнт боссон барилгыг нураагаад ашигүй.иргэд өөрсдийн сонголт.монголд нураах тёхник хүч чад�##� хүн хүч байхгүй.
Эсэргүүцэж байна
Ийм ялгавартай байх аваас иргэд эрхийнхээ төлөө шударга ёсны төлөө үхэх сэхэхээ үзэх цаг болж байна гэж харж байна.
Энэ хоёр хоёулаа авилга авсан
Яасан өндөр үнэтэй зонсоол бэ барилгынхан гаднаа тохижилтгүй хүн амрах суух явган ч явахад хэцүү гарц муу газаргүй хугацаа нь мэдэгдхгүй матери�##�аар барилга бариад эргээд иргэдэд өндөр үнээр зарж их хэмжээгээр ашиг авдаг зөвхөн ашигаас өөр толгой нүдэнд нь юуч харагдахгүй улс юм энд Хян�##�т тавих барилга барьж бгаа хүмүүс сэтэглээсээ хандмаар бна эцэст нь хотоор чинь дүүрэн эмтэрхий барилга болохнээ Барилга олон жилиын настай байхын бусад Улс орнуудын ядаж л дүүрэг бүрт ижил өнгөөр 60-70 хувь байхаар тогтоож өгөхгүй бол эрээн цоохор Хотын үзэмжид муухай бишүү
T.Нандин-Эрдэнэ ээ яах гээл нэг юм аа дахин дахин нийтлээдбайдаг юм яваад сурв�##�жлаад судлаад шинээр юм оруул�##�даа 1 сарын өмнөх мэдээгээ дахиж бичихээсээ ичдэггүй юм уу эсвэл уншигч биднийг тийм ой муутай гэж боддог юм уу ядаж шинээр ямар нэгэн үнэн бодит мэдээлэл олж баяжуул�##�даа эргүүтээд хуулаад тавиад байх юм. Тэр шүүхдээр яаагаад хаашааягүй байгаад байгааг асуулдааа хариулт нь сонирхолтой байна тэрнээс угаасаа мэдэж байгаа юм ыыг шинэ юм аятайл байх юм суу сэтгүүлч байна шүү.
Энэ Сумъяабазарын хийсэн ажил. Буухаасаа өмнө зөвшөөрлийг нь өгөөд хурдлуулчихсан. Дараа нь нөгөө хэд нь шүүх дээр хугацаа авч байгаад дуусг�##�аа даа