ТАЗ дүлий юм шиг сууж, МАН, АН ЗГ-ын 11 агентлагт сонгон шалгаруулалтгүй үүрэг гүйцэтгэгч томилжээ

Хураангуй:
- ЗГ-ын 38 агентлагаас өнөөдрийн байдлаар 11 нь даргын түр орлон гүйцэтгэгчтэй байна.
- МАН, АН-ын сайд нарын харъяаллын агентлагуудад түр томилгоо хийгджээ.
Дэлгэрэнгүй:
У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед “төрийн албаны түр томилгоо” гэх үг “моод” болсон. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед эрчээ авч, гаарсан. Ялангуяа “Цар тахлын хууль”-ийг батлахдаа түр орлон гүйцэтгэгчийг томилох цоорхой гаргасан байдаг. Энэ үед 973 төрийн байгууллагын удирдах албан тушаалд 1036 албан хаагчийг сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон.
Өнөөдөр ч энэ байдал хэвээрээ. Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх нэрийн дор намуудын томилгоо хийгдсээр байна.
Засгийн газар тохируулагч НАЙМ, хэрэгжүүлэгч 30 агентлагтай. Үүнээс 11 нь сонгон шалгаруулалтгүйгээр буюу түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байна.
Даргын түр орлон гүйцэтгэгчтэй агентлагуудыг нэрлэвэл,
- Биеийн тамир, спортын улсын хороо
2023.01.11-ний өдрийн хуралдаанаар Д.Жаргалсайханыг чөлөөлсөн. Түүнээс хойш даргагүй байсаар даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Баттулга томилогдсон байдаг. ТАЗ-өөс сонгон шалгаруулалт зарлаж, дөрвөн хүн нэр дэвшлээ гэсэн боловч үүрэг гүйцэтгэгч томилогджээ. Тэрбээр, 90 саяар кино хийлгэж, 100 саяыг “Шангри-Ла”-гийн түрээсэнд үрсэн гэж бичигдсэн. 2023 оны үес зарим ажилчдыг мөнгө угаасан, эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын зардлаар “зугаалсан” хэргээр шалгаж эхэлсэн тухай мэдээлэл хөвөрч байв. Улсын спортын бодлого тодорхойлогч, тохируулагч “том” агентлагын үе үеийн дарга нар явуургүй байж, эл байгууллага өөдөлсөн түүхгүй билээ.
- Монополын эсрэг газар
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчлөөд удаагүй. ШӨХТГ-т дарга нь тогтдоггүй, 8-9 дарга солигдоод байна. Хамгийн сүүлийнх нь буюу 2024 оны сонгуулийн өмнө Б.Билгүүн томилогдсон. Стандарт хэмжил зүйн газраас Монополын эсрэг газар руу буйр сэлгэсэн тэрбээр хөрөнгөөрөө монополь нэгэн. Нийт 1 тэрбум 476 саяын үнэ бүхий таван орон сууц, нэг хашаа байшинтай. Юун хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахтай манатай. Шадар сайдын шууд удирдлага дор харъяалагддаг агентлаг.
- Улсын бүртгэлийн ерөнхий газар
Д.Дэлгэрсайханыг зодоон хийгээд 2024.11.13-нд халагдсанаас хойш тус байгууллагын даргын суудал эзгүй байгаа гэж ойлгогдож байв. Гэтэл У.Болдхүү даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа ажээ. Түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоныг ч олон нийтэд мэдээлээгүй, мэдэээгүй. Түүнийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн найз гэж бөгөөд УБЕГ-ыг АН-ынхнаар дүүргэж байгаа гэх шүүмжлэлд өртсөн. Ингэхдээ Х.Баттулгын даалгавраар намын хүмүүсээ дүүргэж байгаа гэгджээ.
- Архивын ерөнхий газар
Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Мэргэжил арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн.
- Ашигт малтмал, газрын тосны газар
Тус газрын үе үеийн дарга нар өөртөө өгөөжтэйгээр ажиллаж ирсэн түүхтэй. Жишээ нь, долоон жил даргалсан Д.Жаргалсайхан л гэхэд монголын хамгийн том цайрын уурхайн эзэмшигч болжээ. 2022 онд томилогдсон Л.Баярмандал 2024-оны арванхоёрдугаар сарын эхээр чөлөөлөгдсөн. Өдгөө түр орлон гүйцэтгэгчээр Ш.Ганхуяг ажиллаж буй. Тэрбээр, Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Сайдын Ц.Тувааны тушаалаар томилогдоод байна.
- Үндэсний геологийн алба
Үндэсний геологийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Батцацрал ажиллаж байна. Тус агентлаг нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг. Ц.Туваан томилсон гэсэн үг. П.Батцацрал нь Ц.Тувааны "гарын хүн" юм.
- Цаг уур, орчны шинжилгээний газар
ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал. Түр орлон гүйцэтгэгчийн статусаар бараг 2023 оноос хойш ажиллаж байгаа аж. Энэ агентлагт өнөө маргаашгүй Засгийн газрын хуралдаанаар шинэ томилгоо хийх чигтэй байна.
- Усны газар
Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр З.Батбаярыг 2023 онд л томилсон. Мөн л хоёр жилийн нүүрийг үзэх гэж байгаа.
- Соёл, урлагийн газар
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам буюу Ч.Номин сайдын шууд удирдлага дор харъяалагддаг. Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2022 онд Н.Мөнхзулыг томилсон. Нэгт, гэвэл сайдтайгаа нийлээд төсвийн мөнгөөр тансагладаг тухай мэдээлэлд нэр холбогдож байлаа. Төсвийн хөрөнгөөр тансаглаж байсан түүх ганц нэгээр тогтохгүй гэгддэг. Хоёрт, тус газрын дарга болсоноос хойш өргөдлөө өгч гарах ажилчдын тоо нэмэгдсэн. Засгийн газрын 1111 төвд ч хандацгааж байжээ. Н.Мөнхзул нь 2017 оноос Соёл урлагийн газарт хэлстийн даргаар ажиллаж байсан намтартай.
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
Шалгагдаж байхдаа утс газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод буй билээ, С.Энхболд. ЭМДЕГ-ын даргаар томилогдохдоо салбарын сайдтайгаа тохиролцсон гэдгээ өөрөө хэлсэн. Мөн хэрэг нь өдгөө прокурорт шалгагдаж байгаа. Түүнийг “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтарч завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган шалгаж буй юм. Монгол Улсын Засгийн газар 2015 онд “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банктай хэлэлцээр хийж, эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Тус банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй эл төсөл зургаан жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй. Олон улсын аудитын байгууллагууд “хангалтгүй” гэж үнэлсэнтэй холбоотойгоор тус банк төслийг зогсоож, манай Засгийн газраас нийт 1.7 сая ам.доллар нэхэмжилсэн билээ.
- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа. Тус агентлаг эрүүл мэндийн салбартаа чамгүй хэл ам дагуулдаг.
Түр орлон гүйцэтгэгч даргатай бөгөөд сул орон тооны захилга ирүүлсэн хоёр агентлаг байгаа аж.
- Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар /Тус газрын даргаар саяхан УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан томилогдсон/
- Иргэний нисэхийн ерөнхий газар /2025.01.16-нд Э.Төрбаяр томилогдож, ажлаа хүлээн авсан/
Сэтгүүлчийн тэмдэглэл: Ерөнхийчлөн харвал МАН, АН-ын сайд нарын харьяаны томилгоонууд гэж хэлж болно.
Д.Амарбаясгалан “Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаал ямар их дуулдаж байна, шалгана” хэмээн уулгалсан байдаг. Гэхдээ хоосон үг болж замхарсан. Уг нь чадахуйн (мерит) зарчимд тулгуурласан, тогтвортой төрийн албыг бэхжүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн, 2019 оноос мөрдөж эхэлсэн. Гэвч илт томилгоо хийгдэхгүй үүрэг гүйцэтгэгч тавьчихаж байгаа нь ТАЗ гэх байгууллагын буруу. 2024 онд гэхэд л "Хууль бусаар томилогдсон түр орлон гүйцэтгэгч 115 байна" гэж Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн өөрөө хэлж байв.
Төрийн байгууллагуудад МАН, АН, ХҮН тэнцүүхэн хуваагаад томилгоо хийдэг болчихсон дүр зурагтай. Дарга нарын “тавиулууд” даргын суудалд дор хаяж нэгээс хоёр жил дураараа дургиад буудаг болчихлоо гэхэд хилсдэхгүй. Үүрэг гүйцэтгэгч хариуцлага хүлээдэггүй хуулийн цоорхойг ашиглан томилогдсоор, байгууллагаар тоглосоор буй. Төрийн албаны шалгалтын босго шалгуур давахгүй түр дарга нар төрийн босгыг намсгасаар байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн �##�баны тухай хуульч бил үү нэг хэзээч хэрэгжилт нь байхгүй хоосон хууль байнаа. Хууль бат�##�сан бол хэрэгжүүл. Чадахгүй бол хуулиа татаж хүчингүй болгооч. Энэ бол хуулийн хэрэгжилтийг Гүйцэтгэх засагл�##� биелүүлэхгүй ард түмэндээ муу үлгэр дуури�##��##� үзүүлж буйн жишээ шүү.
Khuvsgul in Tumurbaatar ah Dvvgee tomilood, namd zvtgesen hvmvvs hoocon clean, iim namiin darga gej baih gej Dee .
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
энэ дэндүү дэндүү гэхэд арай дэндүү,,, Үүнийх нь төлөө л гэхэд Төрийн �##�баны зөвлөл нэртэй мануухайнуудыг шууд цомхотгох хэрэгтэй. Хоёрдугаарт, агентлагийн даргын сонгон ш�##�гаруул�##�тыг дандаа хүнд нь тохируулж хийдэг цуст гэмээр энэ энгийн төрийн �##�бан хаагчдыг доромжилдог улс төрийн систем нь өөрөө хүчирхийллийг төрүүлээд байна. Гуравдугаарт, хүнд нь нийцүүлж �##�бан туша�##�ын тодорхойлолт гаргадгаа болиоч эээ ичээч ээ Засгийн газар нэртэй мануурхайнууд аа? Төрбаяр нэртэй мангар бацаан ИНЕГ-ын даргын ажлыг хий нь битгий хэл..........юу ч гэмээр юмбэ дээ...........................................хэлэх ч үг �##�га......Монголд эзэн байна уу битүү авилг�##�, битүү танил т�##�, ах дүү хамаатан садангууд......төрлийн �##�ба.....дээрх нийтлэл маш гоё нийтлэл болжээ....эзнээ олж
MONGOLIIN TUR grdeg ni mungujvhihsen MAFI ym bnle
Ха ха энэ Брлдхүү гэдгийг харахаар инээд хүрэх юм. Зогсоо чөлөөгүй хэдэн жил сошилд төр засаг муулаад л эрүүгээ мултарах шахтлаа донгоссон одоо өөрөө ажил аваад баясаад сшйд кккк
Ялагдсан намынхан ингээд �##�бан туша�##� аваад самраад явах гэж ха ха. Eр нь сонгууль хийдгээ цаашид боливол таарна
Төрийн �##�баны зөвлөл ажлаа хийхгүй бол ц�##�ингаа ч битгий аваарай. татвар төлөгчид та нарыг бордох гэж мөнгөө өгөөгүйээ. Засгийн газар ч хуулиа хэрэгжүүлээч. Ямар үлгэр дуури�##��##� олон нийтэд үзүүлээд байнаа.
Энэ С.Энхболдыг харахаар инээд хүрээд байх юм. Маанаг мангар нуухан нүдэт хулгайч тонуулчаараа цоллуулаад л гутлаа чирээд ээрч муураад яваад байх юм.
ИНЕГ-н даргаар Манхтуяа гэдэг авгай 2 жил ямарч ТАЗ-н шийдвэргүй томилогдон тоглосон.Оюунэрдэнэ Еранхий сайдад НИСЭХ-н ТББ -н хүсэлт явуулсан боловч ЗТЯ-д дарга болгоод явуулаваа.Одоо тэгсэн чинь Нисэхийн ямарч мэргэжил байхгүй ТӨРБАЯР гэдэг хүнийг томилоод НИСЭХ гэдэг мэргэжлийн байгууллага ойрын хэдэн жилдээ сайжрах төлөв харагдахгүй болж байна даа, Монгол улсын нүүр царай болсон НИСЭХИЙН с�##�бар яаж нэг мэргэжлийн хүмүүсээр удирдуулж сайжрахын болдоо. .ИЙМ ХУУРАМЧ ХҮМҮҮС НИСЭХИЙГ САМАРЧ БАЙНА ДАА.
ulsiin hugjil buteen baiguulalt hamaagui , ene olon davhar yamnii agentlaguudad dandaa erhemuudiin turiin munguur tejeedeg mudakuud l tur orlon guitsetgegch gedgeer tomligdood suudaldaa bat hadagdsan bdg bolj uund TAZ gedeg gazar yostoi nohoin ylgadas met bolson bn !
Turiin albiig 30 huwi tsomhotgono gj jinhene turiin alban haagchdiig ailgadag baahan tur orlonguudtai l bolj baina daa, TAZ gj uneheer shudgui nohoi yumaa, tomilgoo hiihed zuvhun ATG-s ashig sonirholiin zurchiltei eseh l lawlagaa awdag eniig nemeed TAZ-aas merit zarchmaa hangaj baigaa eseheer awdag bolmoor baina, UBEG-n darga ni uilchlegchiin mestend hurtel uuriinhuu huniig shahaj baigaa shdee arail denduu ulun yumaa