Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын тушаалаар хуситуудад цохилт өгч, 24 хүн амь үрэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт /2025.03.15/ Йеменд Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулсаг хуситуудад томоохон агаарын цохилт өгөхийг тушаасан юм. Үүний улмаас 24 хүн амь үрэгджээ. Дэлхийн усан тээврийн хамгийн чухал бүсүүдийн нэг болох Улаан тэнгист хуситууд каргоны онгоцууд руу халдсаар байгаа юм. АНУ ирэх өдрүүдэд агаарын цохилтөө үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Үүнээс гадна Трамп Ираныг хуситуудад үзүүлэх дэмжлэгээ нэн даруй зогсоохыг анхааруулжээ. Тэрбээр нэмж хэлэхдэ хэрэв Иран АНУ-д заналхийлвэл “Америк чамд хариуцлага тооцно, тийм үйлдэл гаргавал таатай хандахгүй шүү” гэсэн юм. АНУ-ын нэгэн албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ энэхүү цэргийн ажилллагаа хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй гэжээ. Эдгээр агаарын цохилт АНУ Иранд үзүүлж буй дарамт шахалтаа нэмэгдүүлж буй үетэй давхцлаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 16, 2025 19:35

Яагаад Америк хуситын ард түмнийг бөмбөгдөж �##�дгын. Жижиг улсыг арай дэндүү дээрэлхэж байна. Ер нь Америк улс нүүрэн дээрээ сайхан сэтгэлт Сэм авга. Ар хударгаар цуст гартай Алуурчид юм биш үү. Хуситын босогчид гэж хүчээр нэрлээд. ИРАН улсын ард түмэн ямар гэм хийсэн болоод янкуудад ингэж дарамтлуулах ёстой юм бэ

Зочин
Зочин
3 сар 17, 2025 00:37
Reply to  Зочин

Нөгөө агуу их энх тайванч Ерөнхийлөгч маань яах нь тэр билээ ?! Худа лч муу бузар чөтгөр, Путлертайгаа хамт тамруу бушуу тонилоорой !

Холбоотой мэдээ

Back to top button