Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2025 оны хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний хоёрдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөгт болж, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 4.0 их наяд төгрөгт болж, 1.1 их наяд төгрөгөөр тус тус буурсан байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний хоёр сард 4.6 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Татварын нийт орлого 2025 оны эхний хоёрдугаар сард 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 591.5 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 119.8 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 542.2 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Харин нийгмийн даатгалын орлого 195.5 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 32.5 тэрбум төгрөгөөр өсжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.