ЗГ-ын "Б" төлөвлөгөө: Тасрах эрсдэлтэй төсвийн орлогоо Овоот хяр, Хүрэнцав ордуудын алтнаас нөхнө

Хураангуй:
- “Эрдэнэс алт ресурс” ХХК тэтгэврийн зээл тэглэсэн 850 тэрбумын өртэй ч, дахин ашиглагдана.
- Өмнөговийн Овоот хяр, Баянхонгорын Хүрэнцав ордуудын алтны ордыг хөдөлгөж эхэлнэ.
Дэлгэрэнгүй:
Манайх 83,3 сая тонн нүүрс экспортлох өндөр төсөөлөл тавьсан. Харамсалтай нь коксжих нүүрсний эрэлт багасч, үнэ буурч буй гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр төсвийн эх үүсвэр асуудалд орох эрсдэл үүслээ. Бусад салбараас нэмж бүрдүүлэх боломж хомс. Мөн ам.долларын ханш өдрөөс өдөрт өсч, гадаад валютын албан нөөц буурсаар байна. Иймд УИХ-ын хаврын чуулганаар төсвөө тодотгох, төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлэх шаардлагатай гэдгийг эдийн засагчид анхааруулж эхэлжээ.
Гэвч сайд нар "бүх зүйл хэвийн, хямрал нүүрлэвэл "Б" төлөвлөгөө хэрэгжүүлнэ" гэх агуулгаар ам нээсэн. Б төлөвлөгөө хэрэгжүүлэх Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг хүртэл байгуулагдсан байна. Тэд зэс, алтны олборлолтыг нэмэгдүүлэх байдлаар нөхөх бололтой.
Засгийн газрын "Б" төлөвлөгөө чухам юу вэ.
Тодруулбал, "Эрдэнэс Монгол" ХХК "Эрдэнэс алт ресурс" ХХК-иараа дамжуулан Овоот хяр, Хүрэнцав гэсэн алтны ХОЁР төсөл хэрэгжүүлэхээр шуударсан бололтой.
“Эрдэнэс Монгол” нэгдэл дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахаар тусгасан. Энэ хүрээнд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийнхаа алтны төслүүдэд ихээхэн анхаарлаа хандуулна. Овоот хяр болон Хүрэнцавын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнуудад нарийвчилсан хайгуул хийжээ.
НЭГ ДЭХ НЬ, Овоот хяр
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Овоот хяр ордын алт зэсийн төсөл.
“Эрдэнэс алт ресурс" ХХК 2020 онд нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэж 53.14 тн алтны нөөцийг эрдэнэсийн санд бүртгүүлжээ. “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зөвхөн нэг хэсэг “Хойд бүргэд” биетэд алтны төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бололтой. 2021-2024 онуудад уг “Хойд бүргэд” ордын нөөцийг ашиглах зорилгоор нарийвчилсан технологи, туршилт, геотехник, гидрогеологийн судалгааг хийжээ. 2024.12.18 өдрөөс “Хойд бүргэд” биетэд үйл ажиллагаа эхлүүлэх бэлтгэл хангаж эхэлжээ.
- Овоот хяр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Геофизикийн цахилгаан хайгуулын ажил хийх 195,000,000 сая төгрөгийн өртөгтэй тендер 2021 онд зарлагдаж, "Гео орон" ХХК шалгарчээ.
- Овоот хяр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Геофизикийн соронзон хайгуулын ажил хийх 202,500,000 сая төгрөгийн өртөгтэй тендер 2021 онд зарлагдаж, "Галаксигео монголиа" ХХК шалгарчээ.
ХОЁР ДАХЬ НЬ, Хүрэнцав
Баянхонгор аймгийн Шинэжинст болон Баян-Өндөр сумдын нутагт байрлах Хүрэнцав ордын алтны төсөл.
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь Хүрэнцавын ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2020 онд АМГТГ-аас авчээ. 34.5 тоннын алтны нөөцтэй гэгддэг ч, нарийвчилсан хайгуул хийлгэхээр хэд хэдэн удаа тендер зарласан байна. Гэвч олон улсын JORC стандартын дагуу гүйцэтгэх монгол компани гарч ирээгүй аж.
"Эрдэнэс Монгол ХХК
- 2027 он гэхэд тус ордын нөөцийг олон улсын JORC стандартын дагуу бүрэн тогтоох,
- 2027-2028 онд уурхайн болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Сануулахад, 2022 онд Б.Ачитсайхан "Эрдэнэс алт" компанийг удирдаж байхдаа хамтран ажиллах санамж бичиг нэрийн дор тус ордоос "Степ голд" ГХОХХК лиценз олгох гэж байсан ноцтой үйлдэл гаргасан. Өдгөө энэхүү компани тус ордод биш Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дахь Урд цагаан овоо холимог металлын ордод ашиглалтын нэг лицензтэй. Хүрэнцавын ордтой хаяа дэрлэдэг Уудам хөндийн алтны ордод хайгуулын хоёр ч лицензтэй.
Ямартай ч манайх алтаа 1850 ам.доллараар төсөөлж байсан бол 2900 ам.доллар хүрчихээд буй. Нийт 300 кг алт экспортлохоор төлөвлөж байсан бол одоогоор 1.8 тонн алт буюу зургаа дахин ихийг экспортлоод байгаа гэж албаныхан мэдэгдэв. Энэ утгаарааөвхөн алт дээр маш их нөөц боломж байгаа гэж тооцоолж буй аж.
Сэтгүүлчийн тэмдэглэл:
Засгийн газар “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэхээр 2018 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийг охин компани хэлбэрээр байгуулж байв. Харамсалтай нь улстөрчдийн шахаагаар захирлууд нь томилогдож, сайд дарга нарын попролоор компани нь ашиглагдаж өрөнд баригдсаар ирсэн.
Хоёр дахь захирлаар томилогдсон Б.Ачитсайхан Хэнтийн гаралтай бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нартай ойрын хамааралтай болох мэдээлэл цацагдаж байв. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Б.Ачитсайханыг Казакстан дагуулж явж, алт цэвэршүүлэх үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зуруулж байлаа.
Х.Баттулга Ерөнхийлөгч, Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын алт, мөнгөний ордод сүр дуулиантай ажиллагаа явуулсан. Тус ордын алтнаас “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-иар дамжуулан 2020 онд 2030 мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэхэд 1.1 их наяд төгрөг болсон гэж нийтээрээ ойлгож байв. Гэвч өдгөө 850 тэрбумын өр төрд үүсээд буй. Компанийг удирдаж байсан Т.Мөнхбаярыг Хөдөлмөрийн баатар болгосон ч, авлигыг хэрэгт холбогдоод торгуулийн ял шийтгүүлээд энэ үлгэрх төгссөн.
Өдгөө Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, "Эрдэнэс Монгол" нэгдлийг удирдаж буй С.Наранцогт нар төсвийн цоорхойгоо алтаар нөхөх ажлаа хэрэгжүүлэх нь.
Товчхондоо бол бүтэлтэй түүхтэй төсөл байгаагүй шүү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Надаас мөнгө зээлэх юм уу? хувиа тохирьёо андуудаа
Он гарчихаад байхад "Асгатын мөнгөний ордыг цагаан сараас өмнө эргэлтэнд оруул- Занданшатар" гэдэг л удирдлагатай улс шүү бид. Хувхайрсан новшнууд, а-лбан тушаа-лаас зүүгдэж, улсыг тонохын тулд юу ч гэж хэлж, юу ч хийхээс буцахгүй амьтад.
Буланд шахагдсан МАН-АН-Н мафиууд ээлжит тархи уга�##�таа хийж бн!!! Ккк мөрөөдчихсөн!!
Khurelbaatariig butsad said bolgoy
Ямар ч улс орон нэг хүнээр дутдаггүй юм даа.
Jinken hogiin luivarchin chini naad Huurenbaatar chini shu dee durak aa
МАН НАМ ДАНГААРАА ЗГ БАРИМААР БНА .АН ХЭРЭГГҮЙ
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Uls 34 huvia avaad 66 deer hurungu oruulagch oruulaad hurdan uurhai uildveree barih heregtei shuu dee…