Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Путин хоёр энэ долоо хоногт хэлэлцэх төлөвтэй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ долоо хоногт Украины дайны асуудлаар хэлэлцэх төлөвтэй байгаа гэж АНУ-ын тусгай элч Стив Виткофф мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Путинтэй уулзсан Виткофф ням гарагт /2025.03.16/ “CNN” агентлагт хэлэхдээ түүний уулзалт эерэг явагдсан гэсэн юм.

Виткофф “Энэ долоо хоногт хоёр ерөнхийлөгч утсаар ярина гэж би таамаглаж байгаа. Мөн бид украинчуудтай үргэлжлүүлэн ажиллан, хэлэлцэж байна” хэмээжээ. Тэр хоёр улсын удирдагчдын хоорондын ярилцаа эерэг, сайн явагдана гэж бодож буйгаа илэрхийлсэн юм. Вашингтон Украинд 30 хоног гал зогсоох төлөвлөгөөг санаачилсан. Уг саналыг Украин хүлээн авч Путин дэмжиж буйгаа илэрхийлсэн байгаа. Гэхдээ Путин хэд хэдэн зүйлийг тодруулж, мөргөлдөөний үндсэн шалтгааныг шийдэх ёстой гэх шаардлага тавьсан. Трамп өнгөрсөн баасан гарагт /2025.03.14/ өөрийн сошиал хаяг дээрээ “Энэ аймшигт, цуст дайн эцэст нь дуусах магадлал мөш өндөр байна” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button