Хойд Македон дахь шөнийн клубт гал гарч 59 хүн амь үрэгджээ

Ням гарагт /2025.03.16/ Хойд Македон улсын Кокани тосгон дахь хууль бус зөвшөөрөлтэй шөнийн клубт гал гарч 59 хүн амь үрэгдэж, 150 хүн бэртэж гэмтсэн талаар албан тушаалтнууд мэдээлжээ. “Pulse” нэртэй тус клубт нэгэн хамтлаг тоглолт хийж байхад гал гарсан байна. Клуб ганцхан орц, гарцтай байсан нь нөхцөл байдлыг ихээр хүндрүүлжээ.
22 настай Мария Тасева “Reuters” агентлагт хэлэхдээ “Гал гарч хүн болгон гараарай, гараарай гэж хашхирч эхэлсэн” гэсэн юм. Түүнийг зугтахыг оролдох үед Тасева бүдэрч унаж, гарах гэж оролдсон хүмүүс түүн дээр гишгэлсний улмаас нүүр нь гэмтсэн байна. Харамсалтай нь түүний дүү гарч амжилгүй амь үрэгджээ. Хойд Македоны Пэнс Тосковски хэвлэлийн бага хурал хийхдээ албаны хүмүүс галтай холбоотой 20 орчим хүнийг баривчилсан байна.
Тус улсын Ерөнхий сайд Христижан Микоски тэрхүү зөвшөөрлийг эдийн засгийн яамнаас хууль бусаар олгосон гэж мэдэгджээ. Тэр буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэнэ гэж амласан юм. Микоски улс даяар долоо хоногийн гашуудал зарлажээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.