АНУ хуситуудыг Улаан тэнгист халдлага хийхээ зогсоох хүртэл цохилт өгөхөө мэдэгдлээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет ням гарагт /2025.03.16/ мэдэгдэл хийхдээ Йемен дэх хуситууд Улаан тэнгист халдлага хийхээ зогсоох хүртэл цохилт өгнө гэжээ. Хуситуудын удирддаг Йемений эрүүл мэндийн яам мэдэгдэл хийхдээ АНУ-ын агаарын цохилтын улмаас 53 хүний амь үрэгдсэн хэмээсэн юм. Энэхүү цохилт Доналд Трамп үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш АНУ Ойрх дорнодод явуулсан хамгийн том цэргийн үйл ажиллагаа болов.
Хуситуудын удирдагч Абдул Малик аль-Хусит ням гарагт /2025.03.16/ мэдэгдэл хийхдээ АНУ үргэлжлүүлэн цохилт өгсөөр байвал дайчид нь Улаан тэнгис дэх Америкийн хөлөг онгоцуудыг онилно гэжээ. Тэр “Хэрвээ тэд түрэмгийллээ үргэлжлүүлбэл бид нөхцөл байдлыг хурцатгасаар байх болно” хэмээсэн юм. Хуситуудын улс төрийн товчоо халдлагыг дайны гэмт хэрэг гэж тодорхойлжээ. Тус бүлгийн хэвлэлийн төлөөлөгч ням гарагт хэлэхдээ АНУ-ын халдлагад хариу болгож, АНУ-ын нисэх хөлөг тээвэрлэгч USS Harry S. Truman болон Улаан тэнгис дэх байлдааны хөлөг онгоцнуудыг онилж цохилт өгсөн гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯАГААЛ ИНГЭЭД БИЕ БИЕНИЙГЭЭ АЛААД ХЯДААД БАЙДЫН ТААНУУС БАЙЛДААЛ БУУДАЛЦААЛ ОДОО БОЛИОЧЭЭЭЭ