Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Украинтай тохиролцоо хийхдээ НАТО-д элсүүлэхгүй гэсэн баталгаа шаардана гэжээ

ОХУ Украинтай энхийн хэлэлцээ хийхдээ НАТО-д Киевийг элсүүлэхгүй гэсэн хүчтэй баталгаа шаардана гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко даваа гарагт /2025.03.17/ мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Украин Вашингтоны санаачилсан 30 хоног гал зогсоох төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэмжиж буйгаа мэдэгдсэн ч зөвшөөрөх талаар үг хэлээгүй юм.

Грушко Известия агентлагтай ярилцахдаа “Бид аюулгүй байдлын баттай баталгаа хийхийг энэ гэрээний нэг хэсэг болгохыг шаардана. Эдгээр баталгааны нэг нь Украин төвийг сахиж, НАТО-гийн орнууд тус улсыг эвсэлдээ элсүүлэхээс татгалзах” гэжээ. Украин хэлэлцээний хүрээнд энхийг сахиулах цэрэг улсдаа байршуулах хүсэлтэй байгаа. Харин Москва НАТО-гийн цэргүүдийг Украинд энхийг сахиулахаар байршуулахыг эрс эсэргүүцэж буй. Грушко энэ байр суурийг дахин илэрхийлсэн байна. Их Британи болон Франц хоёр Украинд энхийг сахиулах хүчин илгээхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес хэлэхдээ тус улс энэ тал дээр хүсэлт авахад нээлттэй гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 17, 2025 15:06

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
3 сар 17, 2025 15:56

ГҮЙ ЭЭ ТЭГЭЭД МАНАЙХААН ЭНҮҮНД ЧИНЬ ОДОО УВСЫН ХЯРГАСЫН ХОГИЙН ХУЛГАЙЧ МӨНХЗУЛ ЯМАР ХАМААТАЙ ЮМ ЭНЭ ХҮН ТЭГЭЭД ЯАГААД БАЙГААН.ОРОС УКРИАНЫГ НЭГМӨСӨН ЖОРЛОНГИЙН СУУЛТУУР БОЛГОХООР ШИЙДЖЭЭ ХӨРХИЙ ЖҮЖИГЧИН МИНЬ ДЭЭ ХОНГОРХОН ТАНХИЛ МАНГАР БАЦААН МИНУ МАНАЙ АРХАНГАЙД ИРЭЭД МАЛЧИН БОЛЧИХОО ХУРГАТАЙ ХОНЬ ТУГАЛТАЙ ҮНЭЭ УНАГАТАЙ ГҮҮ ИШИГТЭЙ ЯМАА БОТГОТОЙ ИНГЭ ӨГЧИЙ ХӨӨШ БАС АМЬСГАА ЦАГААН МАШААН ӨГНӨ БНХАУ д ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭЗНЭЭ НУХДАГ МОТО ӨГНӨ ГОЁ БОЛЗОЛ ШҮҮ ДҮҮ МИНЬ НААД УЛСАА ОРХИН ГАР АМЬД ДЭЭРЭЭ ИРАА ИР

Холбоотой мэдээ

Back to top button