УЛС ТӨР

Б.Дэлгэрсайхан: Хил холболтын бүтээн байгуулалтыг “Чайна Энержи”-гийн охин компани хийнэ гэж байсан ч тендер зарлахаар болсон

УИХ-ын хаврын чууулганы нэгдсэн хуралдааны эхэнд Гашуунсухайт Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн Газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барихын өмнө Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Шадар сайд Т.Доржханд нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

Өнөөдөр УИХ-ын чуулган нээгдэж, анхны өдөр 14 мега төслийн эхний томоохон бүтээн байгуулалтыг соёрхон батлуулахаар өргөн барьж байна. Хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг УИХ-аар соёрхон баталсны дараа тендер зарлагдана. Монгол Улсын хуулийн дагуу Т.Доржханд Шадар сайдын худалдан авалтын газар тендерийг шалгаруулах ёстой. Үүний дараа Зам тээврийн яамны зүгээс энэ ажлыг богино хугацаанд эхлүүлэх үүрэгтэй байгаа.

Төмөр замтай холбоотой асуудал дээр Хятадын тал гурвыг хамтаар нь гэрээ явуулна гэдэг үзэл баримтлалыг тавьсан. Зам тээврийн яамны тухайд төмөр замын хил холболтын байгууламжийг барих энэ асуудлыг хийнэ. Хэдийгээр анхын хэлцэл дээр “Чайна Энержи”-гийн охин компани хил холболтын бүтээн байгуулалтыг хийнэ гэж УИХ-ын 68-р тогтоолд заасан ч Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлахаар шийдвэрлсэн. Тендерийн хэмжээнд бага үнээр хил холболт хийгдэх ажлыг эхлүүлнэ.

Хил холболтын төмөр замын зардлыг шууд мөнгөөр хийнэ. “Эрдэнэс Тавантолгой” компани шууд гаргаж хөрөнгө оруулалт хийнэ. Олборлолтын тухайд тусдаа гэрээгээр хийгдэнэ" гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button