УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын дарга айлчлалаар гадагш явах тул энэ долоо хоногт чуулган хуралдахгүй

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 18-наас 23-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ. Өнөөдөр эх орноосоо мордоно.

Энэхүү айлчлалтай холбоотойгоо энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болохгүй аж. Пүрэв, баасан гарагуудад чуулган товлоогүй байна.

Пүрэв гарагт, ажлын хэсгээс гадна Нийгмийн бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах аж. Мөн Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлэг зохион байгуулна.

Баасан гарагт, дөрвөн ажлын хэсэг хуралдахаар товложээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 18, 2025 12:22

Энэ муу Амарбаясг�##�ан шорондоо явахаасаа өмнө л дотоод гадаадгүй баахан тэнэж авч бнаа даа !

Сүхээ
Сүхээ
3 сар 18, 2025 15:54

Ккк дэд дарга байгаа шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button