Трамп өнөөдөр Путинтэй утсаар ярьж Украины асуудлаар хэлэлцэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэлэхдээ өнөөдөр /2025.03.17/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж Украины дайныг дуусгах, Киев газар нутаг дээр буулт хийх, Запорожье атомын цахилгаан станцын хяналтын талаар хэлэлцэх төлөвтэй байна. Тэр даваа гарагт /2025.03.17/ Украинд болж буй зүйл бол сайн биш. Гэхдээ энхийн тохиролцоонд хүрч чадах эсэхээ харна. Гал зогсоох болон энхийн тохиролцоо. Тохиролцоонд хүрч чадна гэж бодож байна гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Украин Вашингтоны санаачилсан 30 хоног гал зогсоох тохиролцоог зөвшөөрсөн. Харин Путин гал зогсоохыг дэмжинэ гэсэн ч зарим нэг зүйлийг тодруулж, мөргөлдөөний суурь шалтгааныг засах ёстой хэмээсэн юм. Одоогийн байдлаар хоёр бие биедээ тал хүчтэй агаарын цохилт өгч, фронт дээрх тулалдаан үргэлжилсээр байгаа. ОХУ-ын цэргүүд Курск муж дахь Украины цэргүүд хэдэн сарын турш барьсан бэхлэлтийг эвдэхэд ойрхон гэх мэдээлэл явж байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский шөнө бүр хийдэг мэдэгдэлдээ Путинийг дайныг сунгаж байна гэж буруутгажээ. Зеленский “Гал зогсоох тохиролцоог эрт хэрэгжүүлж болох байсан. Дайн үргэлжилж буй өдөр бүр хүний амь нас хохирно” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилттай болж олон хүнийг амийг авраасай билээ.
Фашист-чекист Путин л дайныг сунжруулах эрмэлзлэл тэй байгаад бна шүү !!!