Иран: Трамп болгоомжгүй, өдөөн хатгасан зүйл хэлсэн

Даваа гарагт /2025.03.17/ болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Иран АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон бусад албан тушаалтнуудыг шүүмжилсэн байна. Иранаас НҮБ-д суугаа Элчин сайд Амир Саид Иравани захидал бичихдээ Трамп болон бусад албан тушаалтнууд Ираныг үндэслэлгүй буруутгаж, болгоомжгүй, өдөөн хатгасан мэдэгдэл хийсэн хэмээсэн юм.
“Reuters” агентлаг мэдээлснээр тэрхүү захидал дээр “Йеменд зэвсгийн хориг тавих тухай Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн, бүс нутгийг тогтворгүй болгох үйл ажиллагаанд оролцсон гэх гүтгэлгийг Иран эрс няцааж байна” гэж бичжээ. Иравани Иран улс нь “Бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эрх ашгаа олон улсын эрх зүйн хүрээнд аливаа дайсагнасан үйлдлээс хамгаалах болно” хэмээсэн байна.
Тэгвэл Трамп даваа гарагт /2025.03.17/ өөрийн сошиал хаяг дээрээ бичихдээ Йемен дэх хуситууд Улаан тэнгист үргэлжлүүлэн халдлага үйлдсээр байвал Иран шангаа хүртэнэ гэжээ.
Эх сурвалж: AP News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Трүүмп бол баян захирагч . Тиймээс жа гээд хөдлөх нь аминд өлзийтэй