Top StoriesНИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Махны үнэ 25 мянга дөхөж, ченжүүд 1000 төгрөгийн ашиг хараад ч худалдан авалт буурсаар байна

Манай улс Хятад, Япон, Орос, Казахстан, Узбекстан, Иран, Катар, Хонконг, Вьетнам зэрэг арав орчим улсад их бага хэмжээгээр махаа экспортолдог. Гэтэл энэ оны нэгдүгээр сард Засгийн газраас махны үнийг бууруулж, зах зээлд нийлүүлэлтийг өсгөх зорилготойгоор квот тогтоосноо зарласан. Ингэснээр дээр дурдагдсан орнууд руу мах экспортлохыг түр хугацаанд буюу зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хязгаарласан байдаг.

Гэтэл махны үнэ одоог хүртэл буураагүй, ҮСХ-ны хамгийн сүүлийн мэдээллээр

  • Хонины ястай мах 17 мянга
  • Үхрийн цул мах 23 мянга
  • Үхрийн ястай мах 20 мянга
  • Адууны мах 13 мянга
  • Ямааны мах 11 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

Иймд махны үнийн өсөлт, одоогийн нөхцөл байдлын талаар иргэд, махны худалдаачид болон эдийн засагчаас тодруулан хүргэж байна.


14.00 цагийн үест Бөмбөгөр худалдааны төвийн махны тасагт ирэв. Худалдан авагчгүй эл хуль, лангууны худалдагчид нэг буландаа цугласан дүр зурагтай байсан юм. Махны үнэ болоод худалдан авалтын талаар хэдэн зүйл тодруулъя гэхэд нүүр царай болон нэрээ нууцлахыг хүслээ. Учир нь царайгаа гарган мэдээлэл өгөхөөр худалдагчид үнэ нэмлээ хэмээн иргэд шүүмжилдэг тухай хэлж байсан юм.

-Үхрийн цул мах 23 мянган төгрөгний ханштай байна. Үнэнийг хэлэхэд бид кг тутамд 1000 төгрөг л нэмдэг-

"Миний хувьд махны худалдаа эрхлээд 10 орчим жил болж байна. Яг энэ хавар шиг мах үнэтэй, худалдан авагчгүй байхтай ер таараагүй. Одоогийн байдлаар үхрийн ястай мах нэг кг нь 19 мянга, цул нь 23 мянган төгрөгийн үнэтэй байна. Цагаан сарын үеэр өссөн тэр чигтээ буураагүй л байгаа нь энэ"

-Махны үнэ өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байгаа тухай ҮСХ-ноос мэдээлсэн. Худалдаа эрхэлж буй хүний хувьд махны үнийн өсөлтийн шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Өмнөх жил зуд болсон шүү дээ. Ингэснээр борлуулах мал багасаж, үнэ нэмэгдэхэд нөлөөлж байгаа хэрэг. Үүнээс гадна Хятад үйлдвэрүүд олширсон нь Нийслэлд орж ирэх махны хэмжээг бууруулсан гэж бодож байна.

-Иргэдийн худалдан авалт хэр байна?

-Тааруухан л байна. Чиний харж байгаачлан энэ хөргөгч дүүрэн л махтай хэр нь ирж авч байгаа хүн харагдахгүй байгаа биз.

-Яагаад буурсан гэж харж байна?

-Монгол баян байгаа болохоор, төр засаг нь сайн ажиллаж байгаа болохоор л тэр байх.

Хүн бүр үнэгүй юманд дуртай болж. Гэтэл үнэгүй авах гэж хичээж буй энэ махыг бэлтгэх гэж өөрийн амь нас, эрүүл мэндээ эрсдүүлэн байж мал маллаж байгаа малчдын хөдөлмөрийг үнэлэхгүй байна.

-Лангуунд мах зарж буй хүмүүсийг хямд өртгөөр аваад үнэтэй зарж байгаа гэж иргэд шүүмжилдэг. Яг хэдэн төгрөг нэмж зардаг юм бэ?

-1000 төгрөг л нэмдэг. Биднийг зүгээр сууж байгаад л үнэ нэмж хэлээд махаа зараад байна гэж хэлдэг. Гэтэл өглөөнөөс үдэш хүртэл хөдөлмөрлөдөг. Хэр баргийн хүний хийж чадах ажил биш л гэж хэлмээр байна.

Нөөцийн мах хэцүү шүү дээ. Мах элбэг, хямд үеэр аль болох туранхай махыг аваад нөөдөг. Тэгээд жижиглээд уутанд хийхээр яс ихтэй болж, идэх хоол нь бага гараад байгаагаас иргэд нөөцийн мах худалдан авахгүй байна. Мөн амт чанар муутай.

-Иргэд: Өчнөөн сая малтай оронд амьдарч байж нэг кг мах 25 мянгаар худалдаж авна гэдэг хэтэрсэн асуудал-

"Манайх мах хямд байх үеэр буюу намар эрт хөдөөнөөс махаа бэлтгэчихдэг. Тэр махаа долоон сар дуустал иднэ. Угаас хавар болгон л махны ханш тэнгэрт хаддаг учир нөөцөлж авахгүй бол болдоггүй. Махны үнэ өндөр байгаа талаар бүгд л шүүмжилж байна. Тэр нөөцийн мах нь туранхай, амтгүй гэх зэргээр ам муутай. Хамгийн муу махаа л нөөцөлдөг юм шиг байна лээ. Нэг кг мах 23-25 мянган төгрөгөөр авлаа гэхэд яаж амьдрах билээ дээ. Тийм баян орон биш шүү дээ. Уг нь гадагшаа орнууд руу махаа гаргаад байна л гэдэг байсан. Гэтэл тэр худалдаагаа бас зогсоочихсон гэж мэдээгээр гарч байна лээ. Яг юу болоод байгааг төр засаг л мэдэх байх даа"

"Би яг сарын өмнө үхрийн мах 25 мянгаар мянгаар худалдаж авсан. Угаасаа махны үнэ битгий хэл өргөн хэрэглээний бүхий л бараа бүтээгдэхүүний ханш хаданд гарчихсан. Ер үнийн өсөлтийн талаар ярих хэрэг Монголд лав алга. Хэзээ ч буурахгүй үнэтэй, шийдээд өгөх төр засаггүй л байна шүү дээ. Өчнөөн сая малтай оронд амьдарч байж нэг кг мах 25 мянгаар худалдаж авна гэдэг хэтэрсэн асуудал"

"Махны үнэ газар болгонд өөр өөр хэлбэлзээтэй байгаа санагдлаа. Нэг газарт нь үхрийн мах 18 мянгатай байхад нөгөөд нь хэдийн 25 мянга хүрчихсэн байх жишээтэй. Амандаа багтсан үнээрээ худалдаалаад байх шиг. Хүний хэрэглээний сагсны хамгийн чухал бүтээгдэхүүн байхад дураараа ингэж хэлбэлзүүлж болохгүй л санагдах юм. Энэ өсөлтөд махны ченжүүд л нөлөөлж байна. Тэднийг хязгаарлах, зохих шатны удирдлагууд хянах үүргээ биелүүлээсэй"


-Экспортлохоор бэлтгэсэн нэмүү өртөг шингэсэн мах дотоодын зах зээлд орж ирж доод ханш тогтоосон нь үнэ нэмэгдэх шалтгаан боллоо. Тогтвортой бэлтгэн нийлүүлэх болон биржийн тогтолцоог хэрэгжүүлэх хэрэгтэй-

Махны үнэ ханш, одоогийн нөхцөл байдал, цаашид хэрхэх талаар эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.

-Махны үнийн өсөлт иргэдийн амьдралд томоохон нөлөө үзүүлдэг. Ялангуяа хаврын цагт. Шинэ, чанартай биш ч нэмүү өртөг шингэсэн мах худалдан авч байна шүү дээ. Гол нэрийн барааны сагс дахь хамгийн өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүний ханш буурахгүй байгаа нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Махны үнэ бол манай инфляцад голлон нөлөөлдөг бараа шүү дээ. Жилийн жилд хавар болохоор л махны үнэ хөөрөгддөг. Эдийн засагчийн хувиар энэ өсөлтийг нөөцийн махтай холбож харж байна.

Намарт хувийн хэвшлийнхэн нөөцийн мах бэлтгэж, төр худалдан авч нөөцөлдөг. Одоогийн байдлаар нөөцийн махны үнэ 15-16 мянган төгрөгийн ханштай буй. Энэ нь махны үнийн доод хэмжээ гэж хэлж болно.

Манай улсаас гадагш гаргах махны экспортыг зургаадугаар сарын 1 хүртэл түр хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Гэтэл ААН, компаниудын гадагш гаргахаар бэлтгэсэн махны урсгал зогсож, дотоодын зах зээлдээ л нийлүүлэхээр болсон. Ингэхдээ зооринд хадгалсан өртөг, тээвэрлэлтийн зардал зэрэг бүх зардлаа оруулаад зах зээлд нийлүүлэх нь мэдээж шүү дээ. Тэр бүх нэмэгдсэн өртөг шингэсэн мах хамгийн доод ханшийг тогтоож байгаа учраас л үнэ өсөлттэй байгаа гэж харж байна.

-Энэ сарын 03-ны өдрөөс эхлэн БНХАУ манайхаас махны худалдаа хийхгүй болохоо зарласан. Хэрэв БНХАУ талаас импортоо бүр мөсөн зогсоовол махны ханш цаашид хэрхэн өөрчлөгдөх бол?

-Манай махны гол нийлүүлэгч бол яах аргагүй БНХАУ шүү дээ. Тухайн улсын зах зээл Монголоос мах авахгүй гэсэн нь дотоодын махны үнэд нөлөөлнө. Цаашид ч нөлөөлөхөөр харагдаж байна. Дан ганц манай улс гэлтгүй БНХАУ дэлхийн худалдааны зах зээлийн томоохон тоглогчийн хувьд бусад улс орнуудын худалдааны үнийг барьж буй.

-Махны үнэ хөөрөгдөхгүй байхад ямар зохицуулалт шаардлагатай гэж харж байна?

-Хаварт тарган, чанартай мах байх боломжгүй. Намар нөөцөлсөн эсвэл тарга тэвээргээ хараахан авч амжаагүй малын махыг л бид хэрэглэж байна шүү дээ. Цаашид Монгол улс махныхаа хангамжийг хэрхэх вэ гэх асуудал тавигдаж байгаа. Хүн болгоны мэддэг бэлтгэлийн систем, тогтолцоо их чухал. Аймаг аймгаасаа Улаанбаатар руу мах тээвэрлэх юм уу, эсвэл тодорхой нэг газар төвлөрүүлж наашаа зөөх талаар яригдана. Ерөнхийдөө мах бэлтгэх тогтолцоог сайжруулж байж л махны нийлүүлэлт өсөж, үнэ тогтворжих боломж бүрдэнэ.

Одоогийн байдлаар тэр тогтолцоо манай оронд байхгүй байна шүү дээ. Малчид дуртай цагтаа махаа нийлүүлдэг, ирэхээр нь авдаг байдал хэвшсэн.

Бас нэгэн тогтвортой тогтолцоо бол бирж. Зарах гэж байгаа тал үнээ хэлж, худалдаж авах гэж байгаа тал тохиролцох журамтай. Жишээ нь "Би 1000 мал зарна, ... кг" хэмээн малчин хэлж нэг нийтийн хоолны газартай тохиролцоо хийнэ. Ингэхдээ тэр цагтаа бүх махаа нийлүүлэхгүй, тогтсон хугацаа зааж нийлүүлэх гэрээ хийнэ. Энэ нь гэрээ хийсэн үеийн үнэ ханшаар л гэрээний хугацаанд бараагаа худалдан авна гэсэн үг.


Манай улс 2015-2023 он хүртэл 334.6 мянган тонн мах гадны зах зээлд нийлүүлсэн. Тодруулбал,

  • 2015 онд 4.9 мянган тонн, 
  • 2016 онд 9.3 мянган тонн, 
  • 2017 онд 32.2 мянган тонн, 
  • 2018 онд 70.4 мянган тонн, 
  • 2019 онд 58.6 мянган тонн, 
  • 2020 онд 40 мянган тонн, 
  • 2021 онд 22.8 мянган тонн, 
  • 2022 онд 16 мянган тонн, 
  • 2023 онд 80.4 мянган тонн мах экспортолсон байдаг. 

Жилийн дөрвөн улиралдаа малаа дагаж, шим шүүсээр нь орлогоо бүрдүүлдэг малчдын хувьд махаа экспортлох нь орлого нэмэгдэх чухал гарц болдог. Дан ганц малчид ч биш мах боловсруулах үйлдвэрүүдийн орлого, ажиллах хүч, тогтвортой ажиллах байдал ч шууд хамаардаг. Бүр том зургаар харах юм бол Монголын эдийн засагтай шууд хамаардаг. Угтаа экспортын орлого нь улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, гадаад өрийн хэмжээг бууруулахад тустай болохыг мэргэжилтнүүд онцолдог.

Гэтэл махны квот тогтоосноос сарын дараа буюу 2025 оны эхний хоёр сард манай улсын нийт бараа эргэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.1 хувиар буюу 77.5 сая ам.доллароор буурлаа. Үүнд хонь, ямааны мах 11.4 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөллөө.

Үүнээс харахад махны үнэ бууруулах, дотоодын нийлүүлэлтээ тэлэхээр зэхсэн түр хязгаарлалт байгаа оносонгүй. Харин ч гадагш гаргахаар зэхсэн нэмүү өртөгтэй мах нөөцийн махны доод ханшийг бүрдүүлж, Улсын экспортын хэмжээ буурахад нөлөөлчихлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
50 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 19, 2025 13:18

бид хөдөлмөрлөж байна гэчихжээ бас, муу панзчин байж

Irgen
Irgen
3 сар 19, 2025 13:55

Mgl d yum hudaldan awagch bhgui bln shde tamine odo bur hudalldan awagchgui bol bn da tamine

Zochin
Zochin
3 сар 19, 2025 14:42

shaan biz g###gnvvd 1000 tugrug hardag geh shig 5500 6000 tugrud ungaj avdagiig chine meden shvv de novsh nuud nadad bas naana chine zogsdog tanil bn za

Зочин
Зочин
3 сар 19, 2025 14:58

Ченж гэгч шун�##�ын туламнууд яг 1000төгрөгийн ашиг харж харагдаач!!!Бас хөдөлмөрлөж байна гэчихсэн.Больж үз

Зочин
Зочин
3 сар 19, 2025 15:00

Хуцдаг муу луйварчингууд иргэдээ баян байна гэж доромжилж байх шив дээ. Энэ муусайн ченж нарыг журамлах цаг нь болсон.

Иргэн
Иргэн
3 сар 19, 2025 15:15

хонины мах 12500₮‐14000₮,үхрийн мах 17000₮-19500₮ үнэтэй байна шүү дээ. Хүмүүсийн сэтгэл санаагаар битгий тоглож бай.

Уншигч
Уншигч
3 сар 19, 2025 15:51

Хямд авсан махаа зооринд хадг�##�аад зарах гэж байгаа чeнжүүд 1000 төгрөгийн ашиг биш 10000 ын төлөө л

Зочин
Зочин
3 сар 19, 2025 17:34
Reply to  Уншигч

Нөөцийн махныхаа үнийг одоо байгаагаас нь хямд зарв�##� махны ханш дагаад навсайт�##� унана даа!!!

Зочин
Зочин
3 сар 19, 2025 18:25

Хоол хүнсээ ченж нэртэй луйварчидад атгуулсан мах бол 10.0 дээш гарна гэж байдаггүй л байхгүй юу.

Зочин
Зочин
3 сар 19, 2025 18:35

Мах бэлтгэн нийлүүлэх, худ�##�дах тогтолцоо нь ямар ч хян�##�т зохицуул�##�тгүй, үнэ хөөрөгдөх боломж олгосон зүйл.

Зочин
Зочин
3 сар 19, 2025 18:38

Шинэ хоршооны зээлийг зогсоо!

Зочин
Зочин
3 сар 19, 2025 19:00

Худлаа яриад цул үхэр 19000 цагаан сараас хойш очиход ийм байн�##�ээ Баянгол зах

Зочин
Зочин
3 сар 19, 2025 19:10

1000 tog nemdeg bol languun deer zogsoh hereg bdg yumuu.dandaa hudlaa yaridag

Зочинзочинзочин
Зочинзочинзочин
3 сар 19, 2025 19:29

м�##�чидаас маш бага хямдхаан мах АВДАГ ЭРГҮҮЛЭЭД ӨНДӨР үнээр ЗАРДАГ технологи шүү дээ хөдөөний МАЛЧИД өөрсдөө оруулж ирж зарах нь зөв

Irgen
Irgen
3 сар 19, 2025 19:58

Нөөцийн махаа ава�##� идээчдээ

Зочин
Зочин
3 сар 19, 2025 20:12

Арчаагүй дарга нараас болж иргэд хохирсоор л байна, өвөл болдоггүй юм шиг л шоудацгаадаг шүү дээ, за ер нь дарга нарын орлого жирийн дундаж иргэдээсээ үнэхээр хол тасарчээ гэсэн үг. Хувьсгол хийх цаг нь иржээ.

Зочин
Зочин
3 сар 19, 2025 20:47

M#lchinii gar degrees mash hymdhan awdag chenjiin garaar orood he'd tahin nemegddeg

Зочин
Зочин
3 сар 19, 2025 21:00

Нутаг усанд нь очоод м�##�чдаас үхрийн махыг 10к-13к аар ченжүүд нь аваад ,наймаачдын гар дамжиж нэмэгдсээр 23к болчдог юм бна лээ. Ганц үхэр зарах гээд хот орж ажлаа �##�дах м�##�чин байхгүй ээ.

Зочин
Зочин
3 сар 19, 2025 21:23

MGL-л юм уу даа дээгүүрээ идээд суганууд нь яриад л тэрийг нь уншаад л ер нь бол хүнээсээ хэд дахин давсан м�##�тай, газар нутгийн шимтэй, эрдэс баялагтай, газар зүйн гоё байршилтай улс тэхдээ нүүрсгүй бол төсөв бүрдэхгүй гээд л байсан нүүр чинь вагоноор яваад хэдэн зуун жолооч тээврийн хэрэгсэл хог дээр гарчихсан ард нь ар гэр амьдр�##� гэж юм байдаг даа бүр больё цас шуурга энэ тэр боллоо 10 жил цэцэрлэгийн хүүхдээс лаа, шүдэнз, нэмнээ, хандив, гээд явуулдаг хөдөө байгаа хотод байгаа �##�ь нь хэцүү вээ тусламж нь хүрэх газраа хүрсныг яаж мэдхийн хотынхонд цэцэрлэг сургуулиас нь нэхнэ ц�##�ингаасаа өгнө, хөдөө хэдэн м�##�чид нь тэрийг нь авдын бол уу үнхээр харамс�##�тай та нарын сонголт шүү

Зочин
Зочин
3 сар 19, 2025 23:39

М�##�чин хулгайчууд байхад сайнаа үзэхгүй

Зочин
Зочин
3 сар 20, 2025 01:08

Zaa 1000tugrugnii ashig haraad bgaarai manai mongold ym 1myngan tugrug nemj zartlaa udiishvv ylanguya ene tsenjvvd bol bvvr hed dahin nemjjilj b laj zarj bmaa

Зочин
Зочин
3 сар 20, 2025 01:28

Яг 1000 к нэмдэг гэж хуцхааа болимоор юм 5 шдээ

Зочин
Зочин
3 сар 20, 2025 01:49

Нэг үхрийн мах зарна шүү үнэ 15000

Зочин
Зочин
3 сар 20, 2025 07:34

Хүн авахгүй байгаа нөөцийн махыг экспортлож болохгүй юу

Зочин
Зочин
3 сар 20, 2025 08:22

Ц�##�ин 2 дахин нэмбэл бүх юмны үнийг 3 дахин нэмдэг учир монголд ц�##�ин нэмбэл жирийн ард түмэн улам ядуурч өлсөж үхнэ. Одоо мах гадаадад зарахаа сэргээвэл монголчууд Эрээнээс махаа авах гэж хятад явдаг болно.

Mahand durtaj mongol
Mahand durtaj mongol
3 сар 20, 2025 13:06

1000 togrog nemj bga mahnii hudaldaachjn bhgui ee tuunees iluug nemj bga. Hudlaa yarij bga yum. Ashiggui bol ted tegej zogsoh uu? Ulaan mahnii buzar shingermeruud

Монгол
Монгол
3 сар 20, 2025 15:11

Махны луйварчдаа махны үнээ ямар байлгах нь монгол хүнд л байна . Хэрэглээгээ зохицуулаад мах голлож махчин шиг байгаад байдаг аа болиод эрүүл мэндээ бодсон хэрэглээтэй болчихвол наад чeнж зардаг луйварчид чинь өндөр үнэтэй бат�##�гаагүй мах амруу чинь чихвэл гэж . Болохгүй бол экспорт хужаа гэчхээд ард том машин унасан торго булга болсон баячууд л толгой ходоод хоёроор чинь тоглож сууна даа . Гохь нь л гэхээс .

Зочин
Зочин
3 сар 20, 2025 16:06

Ш�##� худлаа 10.000 төг ашиг хараад муусайн чэнжүүд

Зочин
Зочин
3 сар 20, 2025 16:09

Ченжүүд 1к нэмж байгаа гэнэ үү нуг�##�ж байж бас л дураараа бурах юм аа

Зочин
Зочин
3 сар 20, 2025 21:03

За амг�##�ан захынхан бүх юмаа арай дэндүү нэмдэг шүү. Энэ бол үнэн ш�##�г�##�т хийж үнийн хөөрөгдлийг зогсоох хэрэгтэй

Зочин
Зочин
3 сар 20, 2025 22:07

Битий ш�##�гаарай таануус 9 10к.р авчаад ашиггүй байн гэнүү

Зочин
Зочин
3 сар 20, 2025 22:36

Нөөцийн махаа идээ.Өөхтэй болохоос зүгээр л юм байна лээ

Зочин
Зочин
3 сар 20, 2025 22:39

Үмхий хужаануудаас болж махны үнэ өсөөд байгаа

Зочин
Зочин
3 сар 20, 2025 23:43

Энэ өсөлт түр зуурынх намар мах бэлтгэлийн үед мах 6000 дээш гараагүй нөөцөлсөн хүмүүс л ашиг хийсэн байх м�##�чид 5 аас 7к д өгөөд дууссандаа нэмж хэлэхэд үнтэй үед нь махаа болиод борцоо хэрэглээч гэж ури�##�маар бна элбэг хямд ч байгаашүү

Зочин
Зочин
3 сар 21, 2025 10:10

Манайд наймаачид үнээ нэмсэн бол буулгана гэж байхгүй . Зөвхөн л мөнгө олж хүн ардыг шулж л байв�##� болно гэсэн кодтой. Тиймээс дамын наймаачин байсан цагт улс орон хөгжинө гэж байхгүй ээ. Тэдэнд зориулсан хууль хэрэгтэй байна даа.

Зочин
Зочин
3 сар 21, 2025 11:08

хулгайч ждү.чин Энхбаяр Сэлэнгэд 1000 гаран бордоотой үхэртэй нэг туг�##�аа 5н сараар, буруугаа 8н саяаар ядарсан м�##�чдад зардаг ждүгээс хулгайлж авсан мөнгөөр үхэр аваад одоо дамлаж зардаг ядарсан м�##�чдын мах үнэд орж болдоггүй юм уу махаа гадагш гаргаж өвөр Монголын ханштай ижил болгомоор байна ждүгийн хулгайчаа

Зочин
Зочин
3 сар 21, 2025 12:28

Өвөл 10 к 9к авсан махаа одоо бүтэн нуг�##�аж зарж байгааш дээ шулаачид

Зочин
Зочин
3 сар 21, 2025 12:28

Үнэн юм ярьж бна УЛААНБААТАРЫН ИРГЭД мах идмээр бгаа бол хөдөө биш юмаа гэхэд үхрийн фермд ирээд ажиллаад үз ЯАЖ АМРАЛТГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГААГ ИРЭЭД ХАРААЧ ҮЗЭЭЧЭЭ

Зочин
Зочин
3 сар 21, 2025 12:35

Улаанбаатарынхан үнэтэй ресторанд ороод гахай тахианы хог авч идэхдээ мөнгөө харамладаггүй байж махаа авхаараа голоо цохиод эргүүтээд бдаг хотын оркууд

Зzочин
Зzочин
3 сар 21, 2025 22:48

Awsnuudaa hudlaa vniin huurugdult hiihee bolildoo..mongol chi e guilagchi. Yaduu uls shdee..nuutsi. makhig 1kg-ni 6000tugrugin uneer togtooson bol amidrald oir baih baisan ym.svgnvvdee yadarsan ard tumen chine hool tejeeliin dutagdald orj uwchlul ikhsej bna.ene tsaashlaad uls oronii hugjil tsaahslaad tusgaar togtnold ch muugaar nuluuldug niguurtai deer garsan awsin svgnvvd eniig medehgui oilgph uhaanguil hudlaa hoorood baigaa ym daa.!

Зzочин
Зzочин
3 сар 21, 2025 22:51

Nuutsin makhig 1kg 6000 tugruguur togtooson bol yag bolokh baisan yum..hogin muu,shaaruud ard tumniig yaduuruulchaad odoo ulsguj bna te udahgui tanaraas hariugaa awna daa ene ulssun ard tumen.!

Зочин
Зочин
3 сар 22, 2025 00:44

Хэр баргын хүн хийж чадахгүй ажил ч гэх шиг! Наймаачид бас их г�##�зуурна аа!

Зочинзоч
Зочинзоч
3 сар 22, 2025 04:57

муусайн шулаачингууд кг тутамд 1000 нэмдэг гэнээ. 1000 төгрөгний төлөө мах зарлаа юү ясаа.шулаад зүгээр хаячиж чадахгүй шун�##�нууд байжээж

Зочин
Зочин
3 сар 23, 2025 09:10

Өвлийн идэш хөлдөөгчөөр дүүрэн байна

Баясгалан лобби групп
Баясгалан лобби групп
3 сар 23, 2025 16:01

Энэ одоо шун�##�ын солиорол, тэнэгрэл явагдаж эхэллээ. Бээжин Москва Кореа европ АНУ Улаан-үүд Эрхүү гээд махны үнэ харлаа, манайхаас хямд эсвэл адил үнэтэй байна. Хөдөө хонины 1кг мах бөөнөөр авб�##� 5-6 мянгад, үхрийн мах 8-10 мянгад байна штээ, үхэж байсан өлөн өссөн өлөн царайтнуудаа, улаан махны ченжүүд, Дэнжийн махны худ�##�дагчид, хотын дэлгүүрийн өлөн эзэд ээ

Рокмон
Рокмон
3 сар 23, 2025 22:05

Бөөний ченж 1 үхрээс 500к унагаахгүй бол зарж яадгийн ярьж байх сонссон. Лангуу өдөр 300к баяраар 1500к гэж чи энэ төсвийн ц�##�ингаар яаж амьдардгийн гэж байсан.

Зочин
Зочин
3 сар 24, 2025 22:52

Махны ченж нарууд арай л Шун�##�тхй Шуламууд. Махан улаан Нүдэлсэн Махчингууд

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин
3 сар 25, 2025 00:12

Тархигүй төрийн үйл ард иргэдээ зовлон болж
Тэгээд ичих ч үгүй олны өмнө гадаад орнуудаар
Гуйлага гуйгаад явах уу өөр хүмүүс. Байсан бол хулгайлсан мөнгөө гаргад нэр нүүр бүтэн явах

Зочин
Зочин
3 сар 25, 2025 16:22

Хятад хүмүүс м�##� м�##�лаад мах цагаан идээний үнийг өсгөж байгаа байхаа . Монгол ажилчинтай мянгат м�##�чин хужаа нар их байдаг болсон гэж байсан шүүдээ аймаг сумын засаг захиргаа нь юу хийж байдаг байнаа

Мах
Мах
3 сар 25, 2025 22:46

Монголчууд бол тэмцэж чаддаггүй хүмүүс .Үнэтэй махаа идэхээс яахав.

Холбоотой мэдээ

Back to top button