Давуу эрх олгож тендерт Тэнүүн огоо ХХК-ийг шалгаруулсан баримтууд ил болов

Товч агуулга:
- Ногоон автобусны шүүх хурлаар ил болж буй мэдээллүүд
- Автобус худалдан авах тендерт Тэнүүн огоо ХХК-д давуу эрх олгосон
- А.Ганхуяг нийслэл автобус худалдан авах ажлын хэсгийнхнийг дарамталж байсан талаар
Ногоон автобусны шүүх хурал үргэлжилж буй.
Хуралдааны мэдүүлэг авах хэсэг дуусаж улсын яллагдагч нар цугларсан баримтаа танилцуулж эхэлсэн. Харин тус баримтуудаас ногоон автобусны тендер анхнаасаа тохироотой явагдсан байж болзошгүй асуудал анхаарал татав.
Учир нь тендер зохион байгуулсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, автобус худалдан авах ажлын хэсгийн зарим гишүүний мэдүүлэгт, Нийслэлийн дотоод хурлын талаарх мэдээллийг А.Ганхуяг цаг тухай бүрд нь олж мэдээд Тэнүүн огоо ХХК-ийн эсрэг санал өгсөн хүмүүсийг дарга нараар нь дарамтлуулж, өөрөө утсаар ярьдаг байсан. Ажлын байран дээр нь очоод даргатайн хамт архи ууж хонодог байсан. Тендер шалгаруулалт шударга болоогүй. Тэнүүн огоо ХХК-ийн материал нь Түгжрэл бууруулах үндэсний хороо болон Алсын хараа 2050 хөтөлбөрт орсон Евро 5 хөдөлгүүр болон бусад хэд хэдэн техникийн шаардлага хангахгүй байсан” гэж мэдүүлсэн байгаа юм.
-Автобус худалдан авах ажиллагааны ажлын хэсэгт багтсан ч Тэнүүн огоо ХХК-ийг эсэргүүцсэн хэмээн тушаал буусан ажилтны мэдүүлэг-
Мөн улсын яллагчийн танилцуулсан баримтад гэрч буюу автобус худалдан авах ажиллагаанд оролцоод Тэнүүн огоо ХХК-д санал өгөөгүй гэж албан тушаал бууж, ажлын хэсгээс гарсан ажлын хэсгийн гишүүний мэдүүлэгт:
-Анх буюу 2023 оны нэгдүгээр сарын 11-нд ажлыг хэсэгт оруулахдаа Үнэлгээний хорооны дарга н.Түмэнжаргал гэдэг хүн цахилгаан автобус 150, дунд овор 50 ширхэг, их багтаамжийн автобус 60 ширхэг нийт 800 автобус худалдан авна. Энэ хүрээнд 2023 онд 272.2 тэрбум, 2024 онд 318 тэрбум төгрөгийн парк шинэчлэлт хийж автобус худалдан авахаар төлөвлөж байгааг танилцуулсан. Мөн Сангийн яам руу албан бичиг хүргүүлж автобус худалдан авах ажиллагааг төрийн нууцад хамааруулсан талаар хэлсэн.
Ажлын хэсгийн гишүүд анх ААН-үүдээс ирүүлсэн саналыг үнэлж цахилгаан автобус, дунд оврын автобус, том оврын автобусыг өөр өөр компаниас авахаар санал нийлсэн боловч дарга нь нэг л гүйцэтгэгч сонгохыг шаардсанаар үндсэндээ Тэнүүн огоо ХХК-иас өөр сонголтгүй болсон байна. Учир нь Тэнүүн огоо ХХК, Бул Бул ХХК хоёр л материал бүрэн ирүүлсэн байсан боловч Бул Бул ХХК-ийн материалыг хоцорч ирсэн хэмээн хассан.
-Автобус худалдан авах тендерт оролцсон ААН-үүдийн мэдүүлэг-
Харин материал бус зөвхөн үнийн санал явуулсан ААН-үүд гол нь материал бүрдүүлэх хугацаа давчуу байсан гэх мэдүүлгийг өгсөн байдаг.
Үүнийг худалдан авах ажлын хэсгийн зарим гишүүд баталж нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд руу урилга хүргүүлэхдээ 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн огноотой албан бичгүүдийг нэгдүгээр сарын 18-ны өдөр хүргүүлж хариуг нь 20-ны өдрийн 11:00 цагт багтааж авсан гэж мэдүүлжээ.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас үнийн санал ирүүлэх урилгыг дараах компаниудад явуулсан.
- Эрдэм транс ХХК
- Транс бус компани,
- МС ХХК
- Авто терминал ХХК
- Сутайн буянт ХХК
- Тэнүүн огоо ХХК
- Бул бул ХХК
Урилга авсан компаниудын тендерийн талаар өгсөн мэдүүлэг:
Бул бул ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Нурбек:
-Материал бэлдэх боломжит хугацааг бидэнд олгоогүй. Оройн нь залгаад маргааш өглөө саналаа өг гэсэн. Бид шөнөжин бэлдэж, маргааш өглөө бас бэлдээд үнийн саналаа аваачиж өгөхөд 11:00 цаг өнгөрсөн байсан. Тиймээс манайхыг хугацаа хэтрүүлсэн гэж үзээд материал аваагүй. Ямар нэг ширхэг автобус нийлүүлэх гэж байгаа биш. Үнийн судалгаа хийх зэргээр хугацаа их орох байсан боловч бэлдэх хугацааг манай компанид олгоогүй. Тендерийг шударгаар нээлттэй зарлах ёстой шүү дээ. Гэтэл тийм зүйл болоогүй. Тодорхой мэдээлэл байхгүй боловч хэвлэлээр нийслэл автобус худалдан авна гэсэн мэдээлэл явж байсан. Гэхдээ ямар автобус гэдэг нь тодорхойгүй байсан тул бидэнд бэлдэх боломж байгаагүй. Манай компани нийслэл ийм автобус авахыг үнийн санал авахын өмнөх өдрийн оройн нь мэдээд бэлтгэж эхэлсэн. Манайх автобуснуудыг засвар үйлчилгээний газартай хамт оруулж ирж ажлын байр бий болгоё гэдэг санал өгсөн боловч хүлээж аваагүй.
МС ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Энхбат:
-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас нэгдүгээр сарын 17-ны өдөр нийтийн тээврийн парк шинэчлэл явагдах гэж байгаа тул автобусны мэдээлэл болон нийлүүлэх хугацаа, үнийн саналыг илүүлнэ үү гэсэн утгатай тендерийн урилга манай байгууллагад ирсэн. Би Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ирсэн албан бичгийн дагуу холбогдох байгууллагуудтай ярилцаж хуралдаад Монгол Hyundai гэх компанитай холбогдож үнийн саналыг тавьсан. Мөн БНХАУ-ын компанитай холбогдож цахилгаан автобусны үнийн саналыг авсан. Ингээд манай албан бичгийн дагуу гурван төрлийн автобусны үнийн санал болон холбогдох мэдээллийг хүргүүлсэн. Манай байгууллага 17 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа дандаа Huindai маркийн автобусыг ашиглаж ирсэн. Тухайн автобус Монгол Улсын нөхцөл байдал, цаг уурт нийцдэг чанартай автобус байсан. Тиймээс нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ирсэн албан бичгийн дагуу би 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тендерт оролцох автобусны мэдээлэл болон нийлүүлэх хугацаа, үнийн дүнг хүргүүлсэн. Бусад тендерт оролцсон байгууллагуудад арай богино хугацаанд тендерийн урилга ирсэн талаар ярьж байсан.
Транс бус компанийн гүйцэтгэх захирал н.Ганбилэг:
-Худалдан авах ажиллагааны газраас үнийн санал ирүүлэх албан бичигтэй 2023 оны нэгдүгээр сарын 20-ны 11:00 цагт хариу ирүүлэх талаар мэдэгдсэн. Манай байгууллага албан бичгийн хүрээнд үнийн санал хүргүүлсэн. Хугацаа давчуу тул урьдчилсан байдлаар үнийн санал тухайн үед нь хүргүүлсэн. Парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобус авна гэдэг мэдээлэлтэй байсан. Тухайн мэдээллийн хэвлэлүүдээс авч байсан. Тэрнээс өөрөөр албан ёсны холбогдох байгууллагаас манай компанид ирүүлээгүй.
Эрдэм транс компанийн дэд захирал Ө.Очироо:
-Үнийн саналыг нэгдүгээр сарын 17-ны өдөр ажил тарах үеэр ирүүлсэн. Гэхдээ хугацаа нь үнэхээр давчуу байсан. Албан бичигт дурдсан хугацаанд үнийн санал бэлтгэн хүргүүлэх боломжгүй байсан. Бид албан бичигт хариу өгсөн. Тухайн албан бичигтэй богино хугацаанд хариу өгөх боломжгүйг мэдэгдээд үнийн санал бичсэн. Монгол Улсад хийгдэх гэж байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлийг ийм богино хугацаанд судалж үнэ хүргүүлэх боломжгүй. Уг нь манайх автобус нийлүүлэх боломжтой байсан. Гэхдээ бусад хуулийн этгээдтэй өрсөлдөх боломжийг хуулийн хугацаанд олгоогүй. Бидэнд мэдээлэл өгөөгүй.
Авто терминал ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Түвшинтөгс
-Манай компани нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас автобус худалдан авах тендерийн албан бичгийг 2023 оны нэгдүгээр сарын 18-нд ирүүлсэн. Хугацааны хувьд маш давчуу байсан. Баримт бичиг бэлтгэх боломжгүй хугацаа байсан Манай компанийн хувьд уг үнийн саналыг хүлээн авснаас хойш хоёр хонгийн дараа ямартай ч үнийн саналыг нь хүргүүлж үзэхээр хариу албан бичгийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн. Ирүүлсэн албан бичигт заасан автобусны үнэ болон техникийн үзүүлэлтийг судлахад долоо хонгийн хугацаа чбагадахаар байсан. Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх асуудал 2016 оноос яригдаж байсан. Гэхдээ яг хийгдэх гэж байгааг нь тухайн албан бичиг ирэх үед л мэдсэн.
Сутайн буянт компанийн захирал н.Бямбабаяр:
-Тухайн албан бичиг хэзээ ирсэн он сарыг сайн санахгүй байна. Ямартай ч яг ажил тарах үеэр нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ирж байсан. Тус албан бичгийг огноо нь өмнөх өдрүүдээр бичигдсэн байсан ч манайд хариу авах өдөртэйгөө хугацаа нь тулж ирсэн. Ингээд байгууллагынхаа хүмүүстэй автобусны үнийг судлаад автобусны үнийн саналыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн. Тухайн албан бичгийг тендерийн урилга гэж ойлгосон чинь зүгээр л үнийн санал авах албан бичиг байсан. Манайх Худалдан авах ажиллагааны газарт үнийн санал боловсруулах хугацааг сунгаж өгөөч гэх хүсэлт илгээсэн боловч ямар ч хариу ирүүлээгүй. Өмнө нь Засгийн газар автобус худалдан авна гэсэн мэдээлэл хэвлэлээр явж байсан ч хэзээ хаанаас ямар автобус авах талаарх мэдээлэл тодорхойгүй байсан. Энэ тендер гэнэт болсон.
Дээрх гэрчийн мэдүүлгүүдээс харахад нийслэлд парк шинэчлэл хийхээр худалдан авах автобусны тендерийг сонгон шалгаруулахдаа Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар журмын дагуу ажиллаагүй. Илт Тэнүүн огоо ХХК-д давуу эрх олгох нөхцөлийг бүрдүүлж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ойлгомжтой.
Ойлгомжтой засгын газар хотын дарга нар Сүхбаатар зохион байгуул�##�тай хувилдаж тэнүүн огоод өгсөн бн хэдэн төг хахуул өгсөний тогтоох хэрэтэй
Энэ луйварчин шоронд явах нь тодорхой нь байна бас шүүгчдийг авилг�##�даж хамт архи ууж хамт хонож бгаа байх даа
Энэ муу дарваан хар Ганхуягыг тэр Сүхбаатартай нь олны өмнө цаазаар авб�##� зохилтой гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой байгайздээ.
Шахааны автобусыг Тэнүүн огоогоор дамжуулж оруулж ирэх энэ бохир бизнэс Жeнко зам тээвэр хөгжлийн яамны сайд байхад эхэлсэн дээ. Цааш нь үргэлжлүүлсэн хүмүүс нь бүгд тэр үeд томилогдсон жeнкогийн хүмүүс. Бүх хар бизнэсийн заг�##�майлсан эцэг нь ЖEНКО
Haltmaagiin Baytulga munvv ter luivarchin tumur zamiin 300 terbum bas tsusalsan shdee surag alga
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten
Хам хэрэгтэнгүүд хуваагаад цавчаагаа авсан хууль гууль болсон хэрэг хүлээх нохой ч олдохгүй
Naad Gsnhuygaa bvh nasaar ni horih heregtei Sumiya .Svhbaatar 2 iig bas tednii hamaaral bvhii novshuud bas bgaa bvgdiin yal ugch yavuul