Трамптай утсаар ярихдаа Путин 30 хоног энергийн дэд бүтцэд цохилт өгөхгүй байхыг зөвшөөрлөө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар мягмар гарагт /2025.03.18/ утсаар ярилаа. Путин Трамптай утсаар ярихдаа 30 хоногийн турш Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн ч бүрэн хэмжээнд гал зогсоохоос татгалзсан байна. Трамп Путинийг 30 хоног бүрэн гал зогсоохыг зөвшөөрнө гэж найдаж байсан юм.
Украины тал мэдэгдэл хийхдээ хоёр улс бие биеийхээ эрчим хүчний дэд бүтэц рүү сарын хугацаанд цохилт өгөхгүй байхыг дэмжинэ хэмээжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ОХУ-ын цэргүүд Украины зүүн хэсэгт урагшилж, Курск мужид ахиц гаргаж байгаа учир Путин бүрэн гал зогсоохоос зайлсхийж байгаа аж. Трамп, Путин хоёр ярилцаж дууссаны дараа Цагаан ордон мэдэгдэл хийхдээ өргөн хүрээтэй энхийн төлөвлөгөөнд чиглэсэн яриа хэлэлцээг нэн даруй эхлүүлнэ гэжээ.
Харин Кремль мэдэгдэл хийхдээ Путин Трамптай ярилцсаны дараа ОХУ-ын армид эрчим хүчний дэд бүтцүүд рүү дайрах ажиллагааг зогсоох тушаал өгсөн хэмээсэн юм. Путин бүрэн хэмжээнд гал зогсоох нь Украинд зэвсэглэж авч, шинэ цэрэг татах боломж олгоно хэмээжээ. Мөн Путин ямар нэгэн тохиролцоонд Украин гаднын орнуудаас зэвсэг, тагнуулын мэдээллийн тусламж авахаа зогсоохыг шаардана гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Путин бас болгомжилхоос ч аргагүйээ. Англи, Герман, Францууд Украйныг бамбай болгож Оростой дайнтахыг хүсч батлан хамга�##�ах зард�##�аа эрс нэмэгдүүлээд байгааг анзаар�##�гүйдээ.
Путины зөв шүү.
Хүний газар нутаг руу дайрч эзлээд �##�лага хийж байгаа хүн зөв гэж байхагүй