Ерөнхийлөгч агсан Жон Ф.Кеннедийн аллагатай холбоотой нууц мэдээллүүдийг дэлгэлээ

1963 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедийн амийг хөнөөсөнтэй холбоотой нууц мэдээллүүдийг мягмар гарагт /2025.03.18/ дэлгэсэн байна. Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирснийхээ дараа Кеннедийн аллагатай холбоотой нууц мэдээллүүдийг олон нийтэд ил болгох тушаал гаргасан юм.
1,123 бичгийг АНУ-ын Үндэсний архим, баримт бичгийн албаны вэбсайтад байршуулсан байна. Үндэсний архивын сан хөмрөгийн зургаан сая гаруй хуудас бүхий аллагатай холбоотой бичлэг, гэрэл зураг, дууны бичлэг, эд баримтын дийлэнх хувийг өмнө нь олон нийтэд дэлгэж байсан билээ.
Виржиниагийн их сургуулийн улс төрийн төвийн захирал, “The Kennedy Half-Century” номын зохиолч Ларри Ж.Сабато хэлэхдээ баг бүрдүүлж шинээр дэлгэгдсэн баримт бичгүүдийг судлах ажлыг эхлүүлсэн гэсэн юм. Тэр “Удаан хугацааны турш хийгдэх ажил их байгаа учир хүмүүс хүлээх хэрэгтэй” хэмээсэн байна. Трамп даваа гарагт /2025.03.18/ мэдэгдэл хийхдээ түүний захиргаа 80 мянган бичиг дэлгэх болно гэсэн юм. Тэр “Асар их хэмжээний баримт бичиг байна. Та бүхэнд унших зүйл зөндөө гарч ирнэ” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.