Гадаад мэдээДЭЛХИЙ

Өнгөрсөн жилээс хойш сансарт “гацсан” нисгэгчдийг НАСА буцааж авчирчээ

Өнгөрсөн жилийн зургаадугаар сараас хойш олон улсын сансрын станцад “гацсан” хоёр нисгэгчийг НАСА мягмар гарагт /2025.03.18/ буцааж авчирсан байна. Бутч Уилмор, Суни Уильямс нар өнгөрсөн зургаадугаар сард “Boeing”-ийн Starliner хөлгөөр Олон улсын сансрын станц руу очсон юм. Гэвч “Boeing”-ийн онгоцонд техникийн асуудал гарсан тул НАСА тэднийг станц дээр орхин, Starliner хөлгийг хүнгүй буцааж авчирсан.

Уилмор, Уильямс хоёр найман хоногийг л станцад өнгөрүүлэх ёстой байсан бол ес гаруй сарыг Олон улсын сансрын станцад өнгөрүүлсэн юм. Тэднийг “SpaceX” компанийн Dragon хөлгөөр буцааж авчирчээ. Дөрвөн хүн тээвэрлэсэн Dragon хөлөг Флоридагийн булангийн эргээс 80 км орчим зайд, далайд газардсан байна.

Тэднийг буцаан авчрах ажил АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын анхаарлыг татаж, нэгдүгээр сард тэр Цагаан ордонд буцаж ирснийхээ дараа Уилмор, Уильямс хоёрыг хурдан буцааж авчрахыг уриалсан. Мөн Трамп Жо Байденыг улс төрийн шалтгаанаар тэднийг Олон улсын сансрын станцад хаясан гэж ямар нэгэн нотлох баримтгүйгээр буруутгасан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочини
Зочини
3 сар 19, 2025 22:55

Трамп зөв шийдвэр гаргаж ээ.Баярл�##�аа .Нэг ч гэсэн хүний амь шүү дээ. Трампийг дэмжинээ

Холбоотой мэдээ

Back to top button