НИЙГЭМНийгэм мэдээ

Автобусанд гүйцэд суугаагүй байхад нь хөдөлж унагаасан жолоочийг иргэний гомдлоор торгожээ

Нийтийн тээврийн автобусны үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг 7004-4040 дугаарын утсаар авч, шийдвэрлэдэг болоод байгаа буй.

Энэ хүрээнд гуравдугаар сарын 14-17-ны хооронд уг дугаарт ирсэн гомдол мэдээллийг шалгахад, иргэдээс автобусны үйлчилгээтэй холбоотой 10 гомдол, нэг талархал ирсэн байна.

Тодруулбал, Ч:57 Улаанчулуут-МУИС чиглэлийн автобусан дотор хоёр хүн утсаа алдсанаа мэдэгдэхэд жолооч хаалгаа онгойлгохгүй зогсож байгаад өөрийн утсаар залгаж олж өгчээ.

Харин гомдлын дийлэнх нь жолооч автобусны буудлаас хүнээ авахгүй явсан гэсэн бол зорчигчоос бэлэн мөнгө авсан, ёс бус харьцсан, жолооны ард утсаар ярьсан, гүйцэд суугаагүй байхад хөдөлж унагаасан зэрэг бүх гомдлыг шалгаж, зөрчил гаргасан жолоочийг торгосон байна.

Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал тул үнэн бодит мэдээлэл өгч, хамтран ажиллахыг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас уриаллаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 19, 2025 18:31

Tal tsaling hasah heregtei tgl hereldeel yawj baihuu

Холбоотой мэдээ

Back to top button