Гадаад мэдээДЭЛХИЙ
Хондураст онгоц осолдсоны улмаас 12 хүн амь үрэгджээ

Хондурас улсын эргийн ойролцоо жижиг онгоц осолдсоны улмаас 12 хүн амь үрэгдсэн байна. “Lanhsa Airlines” компанийн тэрхүү онгоц Роатан арлаас Ла Сейба хотыг чиглэн нисэж явсан юм. Онгоцонд 17 зорчигч болон нисэх багийн гишүүд явж байжээ. Цагдаа нар мэдэгдэл хийхдээ онгоц нислэгийн өндөрт хүрч чадалгүй унасан байна. Орон нутгийн загасчид ослоос амьд үлдсэн хүмүүсийг аварчээ.
Тус улсын Иргэний нисэхийн агентлаг ослыг шалгаж буйгаа мэдэгдсэн байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд Хондурасын Конгрессын гишүүн асан Аурелио Мартинез Суазо байсан юм. Мартинез мөн авга ахтайгаа хамт дуу дуулдаг байжээ. Түүний авга Анхел Апарисио Фернандес Мартинез хэлэхдээ “Бид цочирдлоо. Тэр гэр бүлийн багана мэт хүн байсан” гэсэн юм.
Эх сурвалж: AP News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.