УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Цахим мөрийтэй тоглоомын хуулийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийнэ

Спорт, бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл боловсруулж дууссан бөгөөд ирэх долоо хоногт хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Цахим мөрийтэй тоглоомоор дамжиж 1.7 их наяд төгрөг Монголоос гадагшилсан" гэдэг тоон мэдээлэл хэлсэн.

ЦЕГ-аас "Маш олон гэр бүл цахим мөрийтэй тоглоомын улмаас гэрлэлтээ цуцлуулж байна гэдэг мэдээллийг гаргасан" хэмээн мэдэгдээд буй.

Тус хуульд,

20.1 дэх хэсэгт "Спорт, бооцоот таавар, хонжворт сугалааны ажиллагаа эрхлэгч нь спорт, бооцоот таавар, хонжворт сугалаанд оролцуулахгүй хүний жагсаалт хөтөлж болох бөгөөд хариуцлагатай тоглохыг дэмжих үүднээс оролцогч өөрөө, эсхүл түүний гэр бүлийн гишүүн хүсэлт гаргасан бол түүнийг спорт, бооцоот таавар, хонжворт сугалаанд оролцуулахгүй хүний жагсаалтад оруулна" гэж зааж өгсөн байна.

20.2 дахь хэсэгт "спорт бооцоот таавар, хонжворт сугалааны сөрөг үр дагавараас сэргийлэх зорилгоор оролцогчийн гэр бүлийн гишүүн оролцогчийг спорт бооцоот таавар, хонжворт сугалаанд донтсоны улмаас иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 20, 2025 13:37

Зүйтэй зүйтэй, ийм хууль гаргах цаг болсоон болсон !

Холбоотой мэдээ

Back to top button