Гадаад мэдээДЭЛХИЙ

Шинэ Зеландын эдийн засаг уналтаас гарчээ

Шинэ Зеландын эдийн засаг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улиралд таамаглаж байснаас хурдацтай өсөж, эдийн засаг нь уналтаас гарсан байна. Тус улсын засгийн газар өнөөдөр /2025.03.20/ нийтэлсэн мэдээлэл дээр Шинэ Зеландын засгийн газар өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас 0.7 хувиар өсжээ. Шинжээчид 0.4 хувь, Шинэ Зеландын төв банк 0.4 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамаглаж байсан юм.

Харин жилээр авч үзвэл 2024 онд эдийн засаг нь 1.1 хувиар буурчээ. Харин шинжээчид 1.4 хувиар буурах төлөвтэй гэж таамаглаж байсан юм. Шинээр нийтлэгдсэн эдийн засгийн мэдээлэлд зах зээл нэг их хариу үзүүлээгүй байна. Мэдээлэл цацагдсаны дараа шинэ зеланд доллар 0.5811 ам.доллароос 0.5821 ам.доллар болж нэмэгджээ.

“Westpac” фирмийн ахлах эдийн засагч Майкл Гордон ДНБ-ий шинэ тоо баримтууд нь тус улсын төв банк бодлогын хүүгээ энэ жил хоёр удаа бууруулах магадлалыг ихэсгэж байна гэсэн юм. Эдийн засгийн өсөлт сайжирсан нь санхүүгийн байдлаа тогтвортой болгохоор эрмэлзэж байсан бодлого боловсруулагчдад дэмжлэг болж өглөө.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button