Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп, Путин утсаар ярьсны дараа ОХУ, Украин дайны хоригдол солилцлоо

Москва болон Киевийн эрх баригчид лхагва гарагт /2025.03.19/ мэдэгдэл хийхдээ ОХУ, Украин хоёр 372 дайны хоригдол солилцсон хэмээжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьсныхаа дараа буюу мягмар гарагийн /2025.03.18/ орой мэдэгдэл хийхдээ тал бүр тус тус 175 дайны хоригдол суллах болсон гэсэн. Тэр мөн ОХУ сайн санааны илэрхийлэл болгож шархадсан 23 Украин цэргийг хүлээлгэн өгнө хэмээсэн юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яам лхагва гарагт мэдэгдэхдээ шархадсан 22 Украин цэргийг сулласан гэжээ. Тус яам яагаад нэг цэрэг дутуу хүлээлгэн өгсөн талаар тайлбар өгөөгүй юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайны хоригдол солилцсоныг баталж, улсдаа эргэн ирсэн цэргүүдийн зургийг нийтэлжээ.

Украины хүний эрхийн албан тушаалтан Дмитрий Любинец 175 хоригдлыг 195 хоригдлоор солилцсон нь дайн эхэлснээс хойш олзлогдон, эх орондоо буцаж ирсэн цэргүүдийн тоог 4,300 гаруйд хүргэж байна гэсэн юм. ОХУ-ын зэвсэгт хүчин хоригдол солилцоог АНЭУ-ыг зуучилсан гэж мэдэгджээ. Дайн эхэлснээс хойш АНЭУ ОХУ болон Украины хооронд хоригдол солилцоог зуучилсан юм.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button