Хоолны хордлогоор ХӨСҮТ-д ирсэн ЭТТ ХК-ийн ажилчдын биеийн байдал тогтворжжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 70 гаруй ажилчид хоолны хордлогод орж, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан.
Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилчдыг Улаанбурхан өвчнөөр өвчилсөн байж болзошгүй гэж үзэн ХӨСҮТ-д яаралтайгаар авчирч сорьц, шинжилгээ хийхэд 70 гаруй хүн бүгд хоолны хордлогод орсон нь нь батлагдсан талаарх мэдээлэл өнөөдөр /2025.03.20/ гарсан.
Тэгвэл энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
“70 гаруй ажилтнаас хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн. Зарим нь ХӨСҮТ-д хүргэгдэж ирсэн. Биеийн байдал тогтворжоол байна. Дахин хордсон тохиолдол гараагүй. Мөн уг асуудалд Өмнөговь аймгийн мэргэжлийн байгууллага ажиллаад зөвлөмж мэдээлэл өгч ажиллаж байгаа” гэлээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гараараа савардаж хоосолдог орны ард түмэнтэй нэг тогооноос хоолож байгаа юм чинь хэцүү дээ хэцүү