Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп АНУ-ын Боловсролын яамыг татан буулгах тушаалд гарын үсэг зурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.03.20/ улсынхаа Боловсролын яамыг үндсэндээ татан буулгах гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан байна. Тэр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Боловсролын яамыг татан буулгана гэх өгч байсан амлалтаа биелүүлэв. Энэхүү тушаал нь боловсролын бодлогыг бүхэлд нь муж болон орон нутгийн удирдах зөвлөлийн гарт үлдээх зорилготой юм.

Гарын үсэг зурах ёслолын дараа Трамп энэ нь Боловсролын яамыг устгах эхний алхам байсан гэжээ. Тэр “Бид боловсролын бодлогыг мужуудад нь буцааж өгөх болно” хэмээсэн юм. Тус яамыг бүрмөсөн хаахын тулд Конгрессын зөвшөөрөл шаардлагатай. Трамп үүнийг биелүүлэхэд хангалттай хэмжээний санал Конгрессоос авч чадахгүй.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Боловсролын яам Трампын захиргааны шийдвэрийн дагуу ажилчдынхаа тал орчмыг цомхотгохоо мэдэгдсэн. Трамп холбооны засгийн газрын орон тоог цөөлж, үр ашиггүй гэж бодож буй ажлын байрнуудыг цомхотгох ажлыг явуулж байгаа.

Боловсролын бодлого нь АНУ-д удаан хугацааны турш улс төрийн маргаан дагуулж ирсэн. Консерватив үзэлтнүүд сургууль, цэцэрлэгийг орон нутгийн хяналтад байлгахыг илүүд үздэг бол либерал үзэлтнүүд улсын хэмжээнд сургуулийг санхүүжүүлэхийг дэмждэг юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 21, 2025 16:32

Тэнэг хүүр шүү

Судлаач иргэн
Судлаач иргэн
3 сар 21, 2025 17:31

Америк хамгийн сайн болвсрол олгодог улс байв..энэ цагаас Америкийн боловсролын систем дэлхийн боловсролын системээс хасагдаж байна..цаашид Америкийн орон зайг Солонгос Хятад Европ эзлэх ньдээ..Америкийн төрийн тогтолцоо гажиг үүсчээ..create America биш brokken America болох шинжтэй дээ...America Russiaл хорлогдсон..Америкийн хар масс. тархиа уга�##�гасан..Америкийн тагнуулын байгууллага маш муу ажилласан.. Оросын тагнуулууд Америкийг удирдаж байгаа..устгаж байна..America is foll daun...

Баатархүү
Баатархүү
3 сар 24, 2025 09:14

Битгий худлаа хуцаад бай

Холбоотой мэдээ

Back to top button