Ирэх долоо хоногт АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Саудын Арабд уулзана

Ирэх долоо хоногт АНУ болон ОХУ-ын албан тушаалтнууд Саудын Араб уулзаж Украины дайны хэлэлцээг үргэлжлүүлэх болжээ. Кремлийн туслах Юрий Ушаков пүрэв гарагт /2025.03.20/ мэдэгдэл хийхдээ дараа долоо хоногийн даваа гарагт /2025.03.23/ уулзах хэлэлцэх асуудал нь Хар тэнгист аюулгүй явах талаар гэсэн юм.
Цагаан ордон мягмар гарагт /2025.03.18/ мэдэгдэл хийхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Хар тэнгист гал зогсоох тухай зарчмын хэлэлцээ хийх тохиролцоонд хүрсэн хэмээсэн. Тэгвэл уг хэлэлцээг ирэх долоо хоногт хийх болсон байна.
Кремль пүрэв гарагт мэдэгдсэнээр бол Ушаков “ОХУ-ын талаас хэлэлцээнд Холбооны зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Григорий Карасин, ФСБ-ын аюулгүй байдлын албаны даргын зөвлөх Сергей Беседа нар оролцоно” гэж хэлжээ.
Гадаад хэргийн дэд сайд асан Карасин 2015 онд Украин болон Москвагийн дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хооронд гал зогсоох хэлэлцээ байгуулахад оролцож байсан юм.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.