Европын удирдагчид Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдлээ

Европын холбооны удирдагчид пүрэв гарагт /2025.03.20/ Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдсэн байна. Гэхдээ тэд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн таван тэрбум евро өгөхийг уриалсныг шууд дэмжээгүй юм. Зеленский тус уулзалтад цахимаар үг хэлэхдээ “Бидэнд их бууны сум хэрэгтэй байгаа. Ийм учир Европ дор хаяж 5.42 тэрбум ам.долларын дэмжлэг аль болох хурдан үзүүлбэл үнэхээр талархах болно” гэжээ.
Европын холбооны Кажа Каллас Европын удирдагчдад хандаж Киевийг дэмжиж буй үгээ үйлдлээр харуулахыг уриалсан байна. Каллас “Тэд байлдааны талбарт хэдий чинээ хүчтэй байна, хэлэлцээрийн ширээний ард тэд төдий чинээ хүчтэй байх болно” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Европоос холдож, ОХУ-д тал зассан алхмууд хийж байгаа билээ. Ийм үед Европ Украинд үзүүлж буй дэмжлэгээ нэмэгдүүлэх шаардлагатай юм.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбанаас бусад Европын холбооны удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргахдаа “Украинд тогтмол, урьдчилан таамаглаж болохуйц санхүүгийн дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлнэ” гэх амлалт өгчээ. Мөн тэд нэмж Европын холбооны гишүүд Украины цэргийн болон батлан хамгаалахын тулгамдаад буй хэрэгцээг шийдвэрлэхэд туслах хүчин чармайлтаа яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
европын холбоо ингэж солиорч байж дэлхийн 3-р дайныг өдөөснөөр өөрсдөө цөмийн дайны аюулд өртөх вий дээ, Ер нь �##�иваа дайн тулаан нь тэнэг эрх баригчдын гоомой б�##�ай шийдвэрээс болдог юм шүү дээ, Трамп шиг л зөв шийдвэр гаргаж байх хэрэгтэй шдээ, европын холбооны энэ нэг тэнэг авгай мөн солиорчихсон хог юмаа
Наад авгай чинь хийрхэж байж европыг жинхэнэ утгаар нь самарна.Европын холбооны эдийн засгийн хүчин чадлыг Оростой харьцуулсан хүснэгт харж байсан. Тэрнээс харахад Оросыг будаа болгох юм шиг тайлбар хийсэн байсан.Оросыг басамжилж байж нухуулна даа.
Европын холбоо Америктэй нийлж өөрийгөө хэт үнэлэдэг үе өнгөрч байгаа юм уу даа.
Ungaryn udirdagch Viktor Orban ulsaa boddog ix uxaalag udirdagch yum. Mon Tramp Putin nar ix uxaalag eronxiilogch xun yum. EX ingej soliorch baij suirex vii dee. EX bol tenegeesee bolj xayagdsan shuu dee