Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн ачаалалтай онгоцны буудлуудын нэг галын улмаас үйл ажиллагаагаа зогсоолоо

Дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй онгоцны буудлуудын нэг болох Хитроу онгоцны буудлын ойролцоо гал гарсны улмаас бүтэн өдрийн турш үйл ажиллагаа нь зогсож буйгаа мэдэгджээ. Тус нисэх онгоцны буудал мэдэгдэл хийхдээ “Нисэх онгоцны буудлыг цахилгаанаар хангадаг дэд станцад гал гарсны улмаас Хитроуд цахилгаан эрчим хүчний томоохон дутагдал үүсээд байна” гэсэн юм.

Лондоны гал унтраах алба мэдэгдэл хийхдээ тус хотын баруун хэсэгт оршдог Хэйес дэх цахилгааны дэд станцын трансформатор шатсан хэмээжээ. Галын улмаас 150 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Цахилгаан энергийн дутагдлын улмаас 120 гаруй нислэг хөөрсөн газар руугаа буцаж эсвэл өөр буудалд газардах болсон юм.

Хитроу нисэх онгоцны буудлаар өнгөрсөн жил 83.9 сая зорчигч үйлчлүүлсэн байна. Энэ жилийн эхэнд тус буудал мэдэгдэл хийхдээ урьд өмнө нь байгаагүй ачаалалтай нэгдүгээр сар өнгөрлөө хэмээжээ. Тэрхүү онгоцны буудал нэгдүгээр сард мэдэгдэл хийхдээ сүүлийн 11 сарын турш өдөрт 200 мянган хүн хүлээн авсан гэсэн байна.

 Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button