Бизнес мэдээ

ХХБ “Хязгааргүй Мөрөөдөл” төслөө 55 дугаар сургуулийн Дауны тусгай ангид хэрэгжүүллээ

Өнөөдөр Дэлхийн Дауны өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ХХБ Нийслэлийн Ерөнхий Боловсролын 55 дугаар сургуулийн Дауны тусгай ангийн номын санг номоор баяжуулж өглөө.  

ХХБ 2018 оноос эхлэн “Хязгааргүй мөрөөдөл” төслөө хэрэгжүүлж ирсэн. Ирээдүй хойч үеийнхээ тав тухтай орчинд сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой энэхүү төсөлд олон олон сургууль, цэцэрлэг нэгдсээр байна.

Ийнхүү “Хязгааргүй мөрөөдөл” төсөл нийт 59 сургууль цэцэрлэгийн 200 мянга гаруй хүүхэд, 10000 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчдийн боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна. Бид цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд уг төслөөр дамжуулж, Монголын хойч ирээдүй болсон хүүхэд, залуусыг сурч боловсрох боломжоор дэмжин ажиллах болно.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button