МУИС брайл хаягжилттай болжээ

МУИС хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын суралцах орчныг хүртээмжтэй болгох хүрээнд МУИС-ийн номын санд сургалтын тохируулга бүхий аудио төхөөрөмж болон брайл номын булантай “Ярьдаг, сонсдог номын сан”-г тохижуулан ажиллуулж ирсэн билээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-д “Брайл бичиг нь хараагүй хүний хэрэглэдэг үндсэн бичиг бөгөөд брайл бичгийг ашиглан мэдээлэл авах, боловсрол эзэмшин нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломжоор хангана” гэж заасан бөгөөд Монгол Улс 2019 онд “Монгол брайл бичгийн стандарт”-ыг баталсан байна.
Иймд МУИС-д суралцаж буй харааны бэрхшээлтэй суралцагчдын суралцахад тулгарч буй аливаа саад бэрхшээлийг арилгаж хүртээмжтэй суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төв, Номын сангийн байрыг стандартын дагуу брайл хаягтай болгосон байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch