Top StoriesНИЙГЭМСурвалжилга

Иргэд: Банкуудын зээл олголт багасчихаар төлж чадахгүй өндөр хүүтэйг нь ББСБ-аас авахаас өөр сонголтгүй болчихлоо

Монголбанк бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувьд хүргэх шийдвэр гаргасан.

Улмаар төв банкны шийдвэрийг арилжааны 14 банк хэрэгжүүлж хэрэглээний зээлийн өр, орлогын харилцаагаа 50/50 болгосон. Мөн санхүүгийн зохицуулах хороо уг шийдвэртэй уяалдуулан ББСБ-уудийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 60 хувьд хүргээд байна.

Иймд эдгээр шийдвэрүүд нь банк болон ББСБ, иргэдэд хэрхэн тусч буйг сурвалжиллаа.

Төв банк өрийн дарамтыг бууруулж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор бодлогын хүүг нэмсэн нь иргэдийг ББСБ, өндөр хүүтэй зээлийг сонгохоос өөр сонголтгүй болгожээ. Харин ББСБ-уудын хувьд өндөр хүүтэй зээл авсан зээлдэгчдийн төлөх чадвар буурч, зээлийн чанар муудах эрсдэлтэй. Цаашлаад ашигт ажиллагаа саатах магадлалтай байгаа аж.

Бид энэ талаар монголбанк, ББСБ, иргэдээс тодруулахад дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Байр суурь

Банк бус санхүүгийн байгууллагуудаас хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа, бодлогын хүүгийн нөлөөллийн талаар тодруулахад бидний холбогдсон дийлэнх газрууд “энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй, нарийвчилсан судалгаа хараахан гараагүй байна” гэх хариултыг өгсөн юм. Харин зарим газар дараах байр суурийг илэрхийллээ.

-Бодлогын хүү нэмэгдэж, өр орлогын харьцаа нэмэгдсэнээр ББСБ-д ямар нөлөөлөл үзүүлж байна?

-Инфляц хэт өсөх хандлагатай бол төв банк бодлогын хүүг өсгөж, зээлийн эрэлтийг бууруулж, мөнгөний нийлүүлэлтийг хумих замаар үнийн өсөлтийг хязгаарладаг. Үүний дагуу монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 2 хувиар нэмээд байна. Энэ нь ББСБ-уудын хувьд зээлийн өртөг нэмэгдэх шалтгаан болсон. Ингэснээр бид зээлийн хүүгээ өсгөхөөс өөр аргагүй болж, харилцагчдын зээлийн хүүгийн дарамт нэмэгдлээ. Мөн нөгөө талаас зээлийн хүү өссөн учраас иргэд, аж ахуйн нэгжүүд өндөр хүүтэй зээл авах сонирхолгүй болж, зээлийн эрэлт буурч байна.

Үүний улмаас ББСБ-уудын зээлийн багц хумигдаж, орлого багасах магадлалтай болоод байна. Хамгийн гол нь цаашид өндөр хүүтэй зээл авсан зээлдэгчдийн төлөх чадвар буурч, зээлийн чанар муудах эрсдэлтэй. Хэрэв чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдвэл ББСБ-уудын ашигт ажиллагаанд сөрөг нөлөөтэй.

Харин төв банкнаас бодлогын хүүгийн нэмэгдэл, хэрэглээний зээлийн өр, орлогын харилцааг нэмэгдсэний үр дүн юу байх. Цаашид бодлогын хүүг бууруулах боломжтой эсэхийг тодруулахад дараах байр суурийг илэрхийллээ.

-Бодлогын хүүг 12 хувьд хүргэлээ. Ямар хүчин зүйлс нөлөөлөв?

-Эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдал, инфляцын цаашдын төлөвийг харгалзан мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд болгосон. Мөн өрхийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувьд хүргээд байна. Түүнчлэн тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь амьжиргааны доод түвшнийг хангахад хүрэлцэхүйц буюу түүнээс доошгүй байхаар тогтоох шийдвэрийг гаргасан. Энэхүү бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой.

-Цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцын өөрчлөлттэй уялдуулан бодлогын хүүг буулгах боломжтой юу?

-Бодлогын хүүгийн өсөлт инфляц, дотоодын болон олон улсын эдийн засаг гээд олон зүйлээс шалтгаалж байгаа учир буулгах боломжгүй. Энэ өсөлтийн үр дүн нь онц эцэст гарна гэсэн хүлээлттэй байгаа.

Тэгвэл дээрх шийдвэрүүд иргэдэд хэрхэн нөлөөлж буйг тодруулахад дараах хариултыг өглөө.

  • Иргэн О.М

-Төв банк бодлогын хүүгээ нэмснээр өр орлогын харьцаа өөрчлөгдөж, зээл өндөр шалгууртай болсон. Та зээл авдаг уу. Таны хувьд энэ шийдвэр яаж нөлөөлөв?

-Дөнгөж сая апплейкшны зээл аваад л гарч ирж байна. Бодлогын хүү нэмэгдсэнийг телевизийн мэдээнээс харж мэдсэн. Энэ шийдвэр нь бидний худалдан авахыг боож байна л гэж ойлгож байгаа. Уг нь хэрэглээний хэдэн төгрөгийн зээлийг аваад хэрэгцээ шаардлагатай зүйлсээ авчихдаг байсан. Гэтэл өр орлогын харьцаа гээд шалгуур өндөр болоод зээл авах боломжгүй болсноор бидний худалдан авах чадвар буурч байна гэж харж байгаа. Бас банкнаас зээл авах боломжгүй болж байгаа нь нөгөө талаас мөнгө хүүлэгчдээ дэмжсэн бодлого болчхов уу гэж харсан.

-Банкнаас зээл авч чадахгүй болсноор таны сонголт одоо ББСБ болж байна уу?

-Мэдээж банк болохгүй гэхээр бүгд л банк бус руу явж байна. Банк бусууд ч зээлийг өмнөх шигээ гаргахаа больж байгаа юм байна. Хүү нь маш өндөр болсон байна. Тэгэхээр ер нь өндөр хүүтэй зээлээс өөр сонголтгүй л болчихлоо. Бүр болохоо байгаад зээл авах шаардлагатай байгаа хүмүүс бол өндөр хүүтэй ч зээл авч л таарна. Дараа нь тэгээд өр ширэнд ороод л дуусах байлгүй. Ер нь өргүй хүн гэж байхгүй шүү дээ.

  • Иргэн З.Б

-Төв банк бодлогын хүүгээ нэмснээр өр орлогын харьцаа өөрчлөгдөж, зээл өндөр шалгууртай болсон. Та зээл авдаг уу. Таны хувьд энэ шийдвэр яаж нөлөөлөв?

-Сая банк руу ороод мэдлээ. Ганц зээлтэй хүн ховор. Өр орлогын харьцаа нэмэгдчихсэн. Банкнаас авахаар товлосон зээлүүд боломжгүй л болж байна. Зээлийн хүү нэмэгдэж байна. Тэгэхээр иргэд одоо ББСБ-аас л зээл авна. Бас байрны зээл, ипотекийн зээл хаагдаж эхлэх байх. Энэ шийдвэр арилжааны банкнуудад ашигтай байж магадгүй ч мөнгөний урсгал хаагдаж валютын ханш өсөөд л явна. Энэ шийдвэрийн хамгийн хүндийг иргэд бид л үүрэх нь гэж харж байгаа.

  • Иргэн Б.Э

-Төв банк бодлогын хүүгээ нэмснээр өр орлогын харьцаа өөрчлөгдөж, зээл өндөр шалгууртай болсон. Та зээл авдаг уу. Таны хувьд энэ шийдвэр яаж нөлөөлөв?

-Өр орлогын харьцаа нэмэгдсэнийг саяхан банкнаас цалингийн зээл авах хүсэлт тавихдаа мэдсэн. Би давхар дөрвөн апплейкшны зээлтэй. Тэр зээлийн дүнгүүд өндөр биш ч гэсэн над шиг давхар зээлтэй хүмүүст бол нийгмийн даатгал төлдөг байгаад ч цалингийн зээл гарах боломжгүй болж байгаа юм байна лээ. Би одоо долоон жил тасралтгүй нийгмийн даатгал төлж байгаа. Өмнө нь цалингийн зээлээ төлж явж байгаад нэмээд авчихдаг байсан. Саяхан хүүхдийн сургалтын төлбөрт өгөх гээд хоёр сая төгрөг зээлэх гэсэн боломжгүй гэж байна. Бас ББСБ-уудийн зээлийн хүү өсөж байгаа гэж сонссон яг хэд болж байгааг нь орж хараагүй байна. Уг нь би гайгүй дунджаас дээгүүр цалин авдаг ч юмны үнэ нэмэгдээд зээл авч л гэр бүлийн хэрэглээгээ зохицуулж явдаг.

-Тэгэхээр таны хувьд цаашид зээл авах шаардлага үүсвэл банк боломжгүй учир ББСБ руу явах уу?

-Одоо өөр боломж байхгүй. Шаардлага үүсвэл хэдий өндөр хүүтэй байсан ч авна даа.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 24, 2025 08:13

Зориуд бодлогоор энэ бүхнийг хийж байгаа байх ББСБ олон хулгайч луйварчин гишүүд байгаа х�##�тар Доржханд даатг�##�аар мөнгө хийх гээд хад мөргөсөн.Монголчууд �##�иваа зүйл дээр нэгдэж чадахгүй эргүү ацнууд хохоь чинээ үхэрнүүдээ ингэж дарлуулаад явж бай таанууд

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
3 сар 24, 2025 11:23
Reply to  Зочин

Тиймээ Ббсб -гажиллуулдаг нь дандаа гишүүд,банкны боссууд бг гэж сонссон.өөрсддөө ашигтай бол тэд ард түмнээ бодно гэж худлаа шдээ.Ийм болохоор л улс маань хөгжихгүй бнадаа

Зочин
Зочин
3 сар 24, 2025 12:00

ББСБ чинь угаасаа л томчуудийнх шүүгээ. Банкны зээл олголтыг зориуд багасгаж хөрөнгөө банк бус руу шилжүүлж ард түмнийг мөлждөг юм шүүгээ. Бүх хууль тогтоомж журмаа үүндээ зориулаад өөрчилчихсөн. Монголд жинхэнэ мөнгө хүүлэлтийн эдийн засаг хөгжиж байна

Зочин
Зочин
3 сар 24, 2025 13:52

Энэ төрд шург�##�сан махан толгойтнуудын шийдвэр зохицуул�##�тыг нь ээ М�##� байсан бол муулаад хаячихгүй юу

Зочин
Зочин
3 сар 24, 2025 13:53

Монгол банкны нөхдүүд бүгдээрээ шахуу ББСБ тай байх өө. Тэгээд л ийм шийдвэр гардуулж байгаа биз.

Зочин
Зочин
3 сар 24, 2025 15:29

Төр засаг ард түмнийхээ амьдр�##�ыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахын оронд улам дарамт хүндрэл учруулаад байдгаа болиосой.Ахмадууд цөөхөн хэдэн төгрөгөө яаж зарцуулах нь өөрсдийнх нь эрх байт�##� хүний эрхийг зөрчиж байгаагаас ялгаагүйн бишүү.

Иргэн
Иргэн
3 сар 24, 2025 15:38

ББСБ- д гэсэн энэ хууль үйлчилнэ!!! Хэрвээ журам зөрчсөн ББСБ- 20- саяаар торгуулийн арга хэмжээ авагдсан!!! Ер нь зээлийн өр орлогын хэмжээгүй хамаа замбраагүй явж ирсэн Монгол улсын санхүүгийн систем сүйрэлийн ирмэгт ирсэн нь үнэн шүү!!! Одоо найдваргүй зээл найгаа �##�даж Монгол улсад өргүй өрх гэр хувь хүн байхгүй шахуу болж бн!!! Одоо цэгцлэх болсон!!! Хөгжилтэй замбараатай, хуультай амьдр�##� сайхан улс оронд иргэд нь ингэж өр зээлэндээ баригдсан, мөнгө хүүлэгч МАН-АН-Н мафиуудын баяжуулдаг систем байхгүй шүү дээ!!! МАН-АН-Н мафиууд одоо та бүхэн иргэдийг шулхаа болимоор!!!

Bat
Bat
3 сар 24, 2025 15:47

Ard irged uneheer tuildaa hureed BBSBnuuded baigaa buh hurunguu aldaad duusaj bna

Boloroo
Boloroo
3 сар 24, 2025 16:12

Bbsb uud ch zeel ogohoo bolij bn or orlogiin haritsaa hangah hun ch alga bolloodoo yu l bolood bndaa huurhui

Зочин
Зочин
3 сар 24, 2025 16:35

Хүүхдийнхээ төлбөрийг төлөх боломжгүй болчихлоо. Тэтгэвэрээ юунд зарцуулах нь төрд ямар хамаа байна. Тэтгэвэрээ хүүтэй зээлж авна одоо бүр т�##�ыг ав ч гэх шиг

Дарьсүрэн
Дарьсүрэн
3 сар 24, 2025 17:31

Энэ их буруу шийдвэр.Ингэснээр Банк бусууд л хожих байх.Иргэд өндөр зээл авахаас өөр аргагүй байд�##�д хүрч байна.Угаасаа манай тогтолцоо зээлээр л явагддаг.Ийм хатуу бодлого барьж байгаа Монгол банк болимоор юм.Болихийг шаардаж байна.

Иргэдийг боомилж байна
Иргэдийг боомилж байна
3 сар 24, 2025 19:32

Луйварчид бүгд ББСБтай гээд байсан тэднийгээ дэмжиж бага болон дунд орлоготой иргэдийг хааж боожбайгаа буруу шийдвэрийг АТГ ш�##�гаж ашиг сонирхлыг тодруулах хэрэгтэй

Зочин
Зочин
3 сар 24, 2025 19:53

Төрийн тэнэг бодлого �####�

123123
123123
3 сар 24, 2025 22:36

UGAASAA BVGD BANK BUSTAI BOLOHOOR BANK BUSAA L DEMJIH BODLOGO BARIAD BNA SHVV DEE

Зочин
Зочин
3 сар 24, 2025 22:46

Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud

Zochin
Zochin
3 сар 26, 2025 22:55
Reply to  Зочин

Богд банк гэж хогийн банк байна аа 3 сар зээл судлаад олгохгүй.

Зочин
Зочин
3 сар 24, 2025 23:21

Энэ улс төрчид болон төр засагт байгаа хүмүүсийн дийлэнхи нь ББСБ-тай гэсэндээ, тэд санаатайгаар ийм бодлого явуулаад байгаа юм биш биз гэж хардах юм даа. Яагаад зээлийн бодлогоо чанг�##�аад байна вэ?

Зочин
Зочин
3 сар 25, 2025 09:05

Банкны зээлийн хүүг бууруулаад зээлийг өгөх хэрэгтэй ш дээ, ббанк бус байгууллагатай хүмүүсээ дэмжээд тэд нартаа л их мөнгө олж өгөх гд бдг юм уу хаашаа юм .

Зочин
Зочин
3 сар 25, 2025 09:06

Арай л дэндүү ард түмэн ээ боддоггүй бодлого гаргах юм даа банкууд ммнь

Зочин
Зочин
3 сар 25, 2025 12:35
Reply to  Зочин

Зориуд өөрсдөө ББС.ээ дэмжиж банкны зээлийг ийм болгож бна

Зочин
Зочин
3 сар 25, 2025 14:42

Ulam l ard irgediinhee esreg yum hiij batlaad bhiin sonin zeel awch amidralaa uurchilj bga hvmvvs zunduu bga tsalingaa tsugluulaad mashin bair vl hudluh awna gej bhgvi zeel awch l yumtai bolj bhad haaj boogood ulam dorduulaad bna

Туулка
Туулка
3 сар 25, 2025 15:55

Үнэн

Үзэн ядагч
Үзэн ядагч
3 сар 26, 2025 08:36

Иргэдээ сөхрүүлж туйлдуулан, өөрсдөө хулгай хийж хөлжих арчаагүй төрийн ахархан бодлого. Ард түмэн босч дээр бга хулгайчдаа буулгах цаг болжээ.

Зочин
Зочин
3 сар 26, 2025 10:01

Зочин

Ккк
Ккк
3 сар 26, 2025 11:19

Монгол банкны нохдууд бүгд банк бустай хамаар�##�тай учраас ахиу мөнгө олохоор шийдэв

Зочин
Зочин
3 сар 27, 2025 12:21

ББСБ-уудын зээлийг бас хязгаарлаад эхэлсэн, одоо хаа сайгүй хүү өснө.

Зочин
Зочин
3 сар 27, 2025 15:34

Энэ одоо ажлаа мэдэхгүй м�##�нууд хөөж явуулах хэрэгтэй дандаа ард түмнийхээ эсрэг бодлого явуулж гай болох юм өөр хийх ажил байдаггүй юм уу ай болжил өгүүл өр зээл улам оруулж одоо тэгээд энэ банкнууд зээлийн ш�##�гуур маш болж байх шүү тэгээд одоо мөнгө хүүлэгч Б.Б.С.Б байгууллагаас өндөр хүүтэй мөнгө зээл улам өрөөнд орж ядуурч амьдрах юм байна даа

Холбоотой мэдээ

Back to top button