Гадаад мэдээДЭЛХИЙ

Канадын ерөнхий сайд: Трамп биднийг бутаргаж, эзлэхийг хүсэж байгаа

Канадын Ерөнхий сайд Марк Карни ням гарагт /2025.03.23/ мэдэгдэл хийхдээ дөрөвдүгээр сарын 24-нд ээлжит бус сонгууль зарласан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын заналхийллийг давахын тулд иргэдийн хүчтэй дэмжлэг хэрэгтэй хэмээн тэр ээлжит бус зарлаж буй. Тэр “Бид хүчирхэг эдийн засаг, илүү аюулгүй Канад улсыг бий болгох байдлаар хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Ерөнхийлөгч Трамп Канад бол жинхэнэ улс биш гэж хэлж байна. Тэр биднийг бутарган, эзлэхийг хүсэж байгаа. Бид үүнийг зөвшөөрөхгүй” гэжээ.

Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш АНУ, Канадын харилцаа хурцдаад байгаа юм. Ээлжит сонгууль аравдугаар сарын 20-нд явагдах товтой байсан. Тэрхүү сонгуульд сөрөг хүчин үнэмлэхүй ялалт байгуулах төлөвтэй байсан билээ. Гэвч Трамп эргэн ирснээр эрх баригч Либерал намын рейтинг нэмэгдсэн тул Карни энэ боломжийг ашиглах зорилгоор ээлжит бус сонгууль зарлалаа. Цагаан ордон Карнийн хэлсэн зүйл дээр мэдээлэл гаргах хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 24, 2025 12:25

Канад бол Америкийн дагуул улс

Зочин
Зочин
3 сар 24, 2025 13:16

ЗА ТААНУУД ЦААГУУРАА Л УЧРАА ОЛООРОЙ МОНГОЛЧУУДЫГ БИТГИЙ УУРЛУУЛААРАЙ МАНАЙ ҮХЭР МОНГОЛЧУУД НЭГ УУРЛАХ ЮМ БОЛ ЖИНХЭНЭ УУРЛАНА ШҮҮ ХЭЛЛЭЭ ШҮҮ ТА ХОЁРТ

Ганаа
Ганаа
3 сар 24, 2025 16:40

Английн колони улс

Зочин
Зочин
3 сар 24, 2025 19:35

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button