БНСУ-д түймрийн улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 1,500 хүн нүүн суурьшжээ

Амралтын өдрүүдэд БНСУ-д 30 гаруй ой хээрийн түймэр гарсны улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 1,500орчим хүн нүүн суурьшжээ. Тус улсын гал унтраах алба ням гарагт /2025.03.23/ мэдэгдэл хийхдээ түймрийн улмаас нүүн суурьшсан хүмүүсийн ихэнх нь өмнөд бүс нутгийнх гэсэн юм. Түймрийн улмаас БНСУ-ын засгийн газар бямба гарагт /2025.03.22/ үндэсний хэмжээнд гамшгийн байдал зарлажээ.
Эхний бөгөөд хамгийн ноцтой түймэр баасан гарагийн орой /2024.03.21/ Өмнөд Кёнсан мужийн Санчон хотын ойролцоо гарсан юм. Албан тушаалтнуудын үзэж буйгаар өвс тастагчаас унасан очны улмаас тэр түймэр гарсан байна. Бямба гарагийн гал унтраагч нар түймрийг 70 хувь хяналтдаа авсан хэмээсэн ч хүчтэй салхины улмаас түймэр ойрын бүс нутгуудад тархсан юм.
Санчон дахь түймрийг унтраах ажиллагааны үеэр галтай тэмцэх газрын болон төрийн албаны дөрвөн ажилтан амь үрэгдэж, таван хүн хүнд бэртэл авсан байна. Түймрүүдтэй тэмцэхийн тулд Солонгосын ойн алба (KFS), цагдаа, гал унтраах алба, зэвсэгт хүчин, орон нутгийн засаг захиргааны 100 орчим нисдэг тэрэг, 600 гаруй гал унтраах машин, 6,400 орчим алба хаагч дайчлагдан ажиллаж буй.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.