Орон нутаг
Улсын хэмжээнд дөрвөн гал түймрийг цурамд орууллаа

Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баруун-Урт сумын ой, хээрийн гал түймрийг өчигдөр 15:00 цагийн байдлаар цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажилласаар байна.
Ойн тухай хуульд "Түймрийн аюултай үе" гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хаврын хуурайшилтай үе нь энэ сарын 20-оос 6-р сарын 10 хүртэл үргэлжилнэ хэмээн онцолсон байдаг.
Ой, хээрийн түймэр нь бага цагт их талбайг хамардаг онцлогтой учраас иргэд, малчдыг сэрэмжтэй байхыг албаныхан анхаарууллаа.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.